Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Юнител групп орон даяар 5G сүлжээний туршилтын станцаа асаалаа

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 10 сарын 11
Сурталчилгаа

Юнител групп 21 аймгийн төвд 5G сүлжээний туршилтын станцаа асааж, Монгол орон даяар хүн бүр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий өндөр хурдны интернэтийг бодитоор туршиж үзэх боломжийг бүрдүүллээ.

2022 онд тэд мөн анх удаа Улаанбаатарын 14 байршил, Дархан, Эрдэнэт хотод тус тус 5G сүлжээний туршилтын станцаа асааж, олон нийтэд нээлттэйгээр ажиллуулж эхэлсэн билээ.

5G бол өнөөдөр та бидний өргөнөөр ашиглаж буй хөдөлгөөнт интернэтийн 4G LTE сүлжээний дараагийн үе бөгөөд уг дэвшилтэт технологи нь өндөр хурд, хүчин чадал, бага хоцрогдолтойгоороо гол давуу талтай.

зураг
 

Ийнхүү Монгол орны аль ч өнцөг булан бүрд суугаа уншигч та 5G технологийг аль хэдийн нэвтрүүлсэн АНУ, Их Британи, Япон, БНСУ гээд Азийн болон Европын орнуудын иргэдтэй яг ижилхэн түвшинд дэлхийн тренд, хамгийн сүүлийн үеийн 5G сүлжээнд холбогдох боломжтой болоод буйг дуулгахад таатай байна. Мөн уг технологи нь зөвхөн мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар гэлтгүй ирээдүйд дэд бүтцийн хувьд эрүүл мэнд, уул уурхай, аж үйлдвэр, боловсрол гээд нийгмийн бүхий л салбарт нэн чухал өөрчлөлт, давуу талуудыг авч ирэх ач холбогдолтой билээ. 

Юнителийн 5G сүлжээний тухай, хэн, хаанаас, хэрхэн, ямар гар утаснаас холбогдох боломжтой зэрэг дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.