Цэцэг төвийн урд өнөөдөр Nissan X Trail маркийн автомашины жолооч хүүхэд мөргөсөн осол гарсан.
Цагдаагийн ерөнхий газраас "Nissan X Trail маркийн автомашины жолооч Т нь явган зорчигч 13 настай, эмэгтэй хүүхдийг мөргөсөн гэх дуудлага мэдээллийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байгаа аж.
Хүүхэд эмнэлгийн байгууллагын тусламж авсан, одоогоор биеийн байдал хэвийн байна. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Жолооч хэргийн газрыг орхиж яваагүй, мөрдөн шалгах ажиллагаанд оролцоод явж байгаа" гэж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!