Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах алба хаагчидтай өнөөдөр уулзалт хийлээ.
Энэ үеэр тэрбээр "Засгийн газраас тун удахгүй Шүүх байгуулах тухай хуулийг өргөн барих гэж байна. Энэ хуулийг дагалдуулаад Монгол Улсад гэр бүлийн дагнасан шүүх байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Энэ хүрээнд хүний эрхийн олон улсын байгууллагууд, Улсын дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс холбогдох саналуудыг авч яаралтай өргөн барихаар бэлтгэж байна" хэмээн хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!