Баасан гарагт Өмнөд Солонгосын үндэсний ассамблей хүчирхийллийн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн мэдээллийг нийтэд ил зарлахтай холбоотой хуулийн төслийг баталжээ.
Ингэснээр цагдаагийн байгууллага ноцтой гэмт хэргийн сэжигтний сүүлийн 30 хоногийн дотор авхуулсан цээж зургийг нийтэд зарлах ёстой болж байна.
Цагдаа нар сэжигтэнд үйлдсэн хэргээ хүлээх доод тал нь таван өдрийн хугацаа өгөх бөгөөд хугацаандаа багтаж хэргээ хүлээвэл хувийн мэдээллийг нь нийтэд зарлахгүй байхаар хуульд зохицуулжээ.
Терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи, хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, тохиолдлын эмэгтэй хохирогчтой хүчирхийллийн хэргийн сэжигтнүүдэд энэ хууль үйлчлэх гэнэ.
Өмнө нь зарим гэмт хэргийн сэжигтнүүдийн хувийн мэдээллийг ил болгодог байсан ч хуучирсан, танигдахгүй, бодит хүнээсээ өөр зургууд байдаг байсан тул хуулиа шинэчлэх шаардлагатай болжээ.
Хуулийн төслийг эрх баригч нам болон засгийн газар өнгөрсөн зургаадугаар сард боловсруулж, парламентдаа өргөн барьсан юм.
Шинэ хууль гурван сарын дараа хэрэгжиж эхлэхдээ мөрдөн байцаалтын шатанд байгаа бүх эрүүгийн хэргийг хамруулах ажээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!