Тэмцээний нээлтийг эмэгтэй төрөлд өрсөлдсөн МУИС “Шонхорууд”-ын эсрэг ШУТИС “Шаркс” багуудын гал гарсан тоглолтоор эхлүүлж, 63:50 харьцаатайгаар “Шонхорууд” баг хожиж ялалт байгуулсан.
Харин эрэгтэй төрөлд ТЗДС “Жигүүртэн” баг болон СЭЗИС-ийн багууд тоглож 67:79 харьцаатайгаар СЭЗИС тоглолтыг тэргүүлж, МУИС “Шонхорууд” болон Этүгэн ИС “Ирвэсүүд” баг тоглож, 92:85 харьцаатайгаар “Ирвэсүүд” баг ялалт байгууллаа.
Түүнчлэн тэмцээний үеэр лигийн ерөнхий ивээн тэтгэгч Капитрон банкны нэрэмжит үзэгчдийн дундах тэмцээн болж, 2 үзэгчийг урамшуулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!