Туршлагатай аялагчид хэрхэн 150 сая төгрөг хүртэлх эрсдэлээс сэргийлдэг вэ?
Шинэ газрууд үзэж, өөр соёлтой танилцаж, стресс ядаргаагаа тайлан, хэзээ ч мартагдашгүй дурсамж бүтээх аялал бол хүн бүрийн мөрөөдөл. Гэтэл таныг мөрөөдлийн аяллаа хийх үед онгоцны хуваарь өөрчлөгдөх, саатах, ачаа тээшээ гээх, зарим тохиолдолд хулгайд эд зүйлээ алдах, цагийн зөрүү болон аяллын ядаргаанаас болж гэнэт өвдөх зэрэг асуудлууд тулгарч болзошгүйг бүү мартаарай.
Тиймээс туршлагатай аялагчид дээрх эрсдэлээс хэрхэн сэргийлж, асуудал гарсан нөхцөлд хэрхэн хамгаалах 5 туршлагаас та бүхэнд хүргэж байна.
1. Аяллын даатгал хийлгэх:
Аяллын даатгалд ачаа тээш алдагдах, бичиг баримтаа хаяж гээх, нүүлгэн шилжүүлэх, нислэг саатах, гэнэтийн осол, өвчний үеийн эмчилгээний зардал, шаардлагатай тохиолдолд эм тариаг аялж буй улс орнуудад яаралтай хүргүүлэх зэрэг маш чухал хамгаалалтууд багтдаг учир аялахын өмнө заавал хийлгэх хэрэгтэй.
Аяллын даатгалын үнэ нь таны аялах орон, хугацаанаас хамааран 17,000 төгрөгөөс эхэлдэг ба дээрх дүнгээр даатгуулаад гэнэтийн ослын үед 50,000$ буюу 150 - аад сая төгрөг хүртэлх нөхөн олговор авах юм.
Тэгвэл та түгжрэлд цаг заваа үрэхгүйгээр, зөвхөн гар утастай байхад л iTrip аппликэйшнээр онлайн даатгалын үйлчилгээг авах боломжтой болжээ. Тус аппликэйшнийг татаад өөрийн аялах хугацаа, аялах бүс нутаг, эрсдэлийн дүнг сонгон өөрт тохиромжтой даатгалыг онлайнаар хийлгэж болох юм байна.
Даатгалын үйлчилгээг хамгийн хурдан, хялбараар хэрхэн авах вэ?
- iTrip аппликэйшн дээр бүртгэл үүсгэх эсвэл itrip.mn сайтад хандан бүртгүүлэх
- Даатгал цэсээс аялах улсаа сонгох
- Санал болгож буй даатгалын үйлчилгээнээс сонголтоо хийх
- Даатгалын гэрээтэй онлайнаар танилцаж нөхцөлийг зөвшөөрөх
- Төлбөрөө төлж гэрээг баталгаажуулна. Та тав тухтай, сэтгэл амар аялаарай
2. Нислэгээ зөв сонгох:
Туршлагатай аялагчид хатуу нөхцөлтэй тийзээс уян нөхцөлтэй тийзийг илүүд үздэг.
Учир нь нисэх өдрөө солих, аяллын үеийн гэнэтийн нөхцөл байдлаас болж нислэгээ өөрчлөх тохиолдолд аяллын төлөвлөгөөг тэр чигт нь бусниулах аюулаас сэргийлдэг. Харамч хүн хоёр төлдөг жишээнд орохгүйн тулд багахан зөрүүг нэмж төлөөд захиалгаа өөрчлөх, цуцлах боломжтой тийз захиалахыг санал болгож байна.
iTrip вэбсайтаас Дэлхийн 190 гаруй орны 1000 авиа компанийн тийзийг худалдан авах боломжтой ба цуцлах, буцаах нөхцөлийг шууд харах боломжтой. Түүнчлэн ирэх, буцах өдрөөр шүүн хамгийн хямд тийзийг санал болгож байгаа нь маш зөв шийдэл санагдсан. Өөрийн аялах хуваарьт ганц хоёрхон өдөр сольж өөрчлөөд л зардлаа хэмнэх нь хэрэглэгчийн хувьд давуу тал болж байгаа юм.
3. Зочид буудал захиалгын нөхцөлөө зөв сонгох:
Зочид буудлын захиалга хийх нөхцөл ялгаатай ба жуулчдын хамгийн их хийдэг сонголт бол 24 цагийн өмнө захиалга цуцалсан нөхцөлд төлбөрийг бүрэн олгох хувилбар юм.
Тиймээс Free Cancellation буюу төлбөргүй цуцлах нөхцөлтэй зочид буудлыг сонгоорой. Төлөвлөгөөнд өөрчлөлт орсон үед, эсвэл илүү хямд үнээр, тухтай буудал олсон үед ч захиалгаа цуцлахад асуудалгүйгээр 100% төлбөрөө буцаан авах болно. Түүнчлэн гадаад зочид буудлын цуцлах нөхцөлийг сайтар нягтлах нь аяллын төлөвлөгөөнд уян хатан өөрчлөлт оруулах боломжоор хангадаг. iTrip аппликэйшн танд дэлхийн 200 гаруй орны 1,2 сая гаруй зочид буудлаас өөрийн хэрэгцээнд тохируулан захиалах боломжийг олгож байна.
4. Чухал үед онлайн байх:
Одоо үед интернэт хүн бүрийн чухал хэрэглээ болсон. Та ямар ч тохиолдолд онлайн л байж чадвал дэлхийн хаанаас ч гэр бүлтэйгээ харилцаж, аяллын хажуугаар өөрийн ажлаа амжуулж, гадаад улсуудад зайлшгүй ашигладаг аппликэйшн хэрэглэж, ямар нэгэн эрсдэл тулгарсан үед асуудлыг шийдвэрлэж болох маш олон давуу талтай. Жишээ нь та онлайн даатгал хийлгэсэн тохиолдолд тээшээ алдсан бол дэлхийн хаанаас ч даатгалын компанитайгаа холбогдон, яаралтай шийдвэрлүүлэх боломжтой юм.
iTrip - ийн аяллын дата eSim нь дэлхийн 200 гаруй оронд ашиглаж болдог дэлхий даяар хамгийн өргөн тархсан eSim. Та iTrip аппликэйшн татаад өөрийн хэрэгцээнд тохируулаад датагаа авах боломжтой аж. Ташрамд дуулгахад iTrip eSim авсан хэрэглэгчид Хятад улсад VPN асаах шаардлагагүйгээр Facebook, Google, Youtube ашиглах боломжтой байдаг нь таалагдсан.
5. Аяллын зөвлөгөө хэнээс авах вэ?
Та аяллын зөвлөгөөг интернэт, туршлагатай аялагчид, аяллын компаниудаас ч авч болно. iTrip - ийн аяллын зөвлөхүүд аяллын төлөвлөгөөг тань хамт гаргаж, хамгийн сайн шийдлүүдийг санал болгодог юм байна. Аяллын зөвлөхүүдтэй 77999090 утсаар холбогдон зөвлөгөө авч, өөрийн аяллаа хамтран төлөвлөөрэй.
“Жилд нэг удаа очиж үзээгүй газраа очиж үз” хэмээн Далай багш хэлсэн байдаг.
Аяллын салбарт шинэ өнгө төрхийг бий болгож буй iTrip аппликейшнээр нислэгийн тийз төдийгүй, гадаадын 1 сая гаруй зочид буудал, ресортууд, 200 улсад ашиглах eSIM, нисэх буудал хүргэх, тосох үйлчилгээг захиалаарай.
Аяллын цогц үйлчилгээг 77999090 утсаар болон, бүх салбаруудаас.
iTrip апп татах холбоос: onelink.to/vdjzym
Онлайнаар захиалах: https://itrip.mn
“Аялал бол амьдрал ёом”
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
