Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Universal studio-д аялах Union pay картын азтан шагналаа авлаа

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 10 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанкнаас Union Pay карт эзэмшигчдийнхээ дунд 8-р сарын 15-аас 9-р сарын 14-ний хооронд зарласан Universal studio-д хүргэх Union Pay картын урамшуулалт аяны азтан болсон харилцагч Б.Сэлэнгэ өнөөдөр ХасБанканд гэр бүлийн хамт хүрэлцэн ирж аяллын эрхийн бичгээ гардаж авлаа.

Азтан маань гэр бүлийнхээ хамтаар зөвхөн Universal studio resort төдийгүй Бээжин хотоор 6 өдрийн аялал хийх бөгөөд Централ Ази Трейвел мэргэжлийн туршлагатай аяллын компаниар дамжуулан явна.

Харилцагч Б.Сэлэнгэ шагналаа гардаж авах үеэрээ “ХасБанкаар дамжуулан цалингаа авдаг. Цалингийн карт маань Union pay карт учир Хөх хот руу явахдаа аваад явсан юм. Азтан болсон гэж сонсоод эхэндээ бүр итгэхгүй нөхрийгөө шалгаад өгөөч гэж хэлээд инээдэм болж байлаа. Хөх хотод байхдаа л Universal studio явж үзэх юм сан гэж нөхөртэйгөө ярьж байсан, ингээд азтан болсондоо маш их баяртай байна. Хүүтэй хамт 3-уулаа яваад сайхан дурсамж бүтээгээд ирнэ ээ.” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

зураг
 

Ташрамд дурдахад, ХасБанк Union pay карт эзэмшигчдийнхээ дунд дахин нэг урамшуулал зарласан байгаа бөгөөд 10-р сарын 14-ний өдрийг дуустал Union pay картаараа БНХАУ-д төлбөр тооцоо хийх эсвэл онлайн худалдан авалт хийгээд 5-10% буцаан олголт аваарай.

Хэрэв та Union pay картгүй бол яг одоо ХасБанкны дижитал банкаар захиалан, хүргүүлээд авах боломжтой.

Дижитал банк: http://bit.ly/XacBank

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.