2013 оноос 8 найман хувийн хүүтэйгээр хэрэгжиж эхэлсэн ипотекийн зээлийн хүүг 2020 оноос 6 хувь болгосон. Харин 2020 оноос өмнө зээл авсан зээлдэгчид 8 хувийн хүүг хэвээр нь төлж байгаа. Үүн дээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байгааг өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр 2024 онд Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар хөндлөө.
Тэрбээр “Ипотекийн зээл 2020 оноос 6 хувийн хүүтэй гарч эхэлсэн. 2013 оноос 8 хувийн хүүтэй олгож байсан. Тэгэхээр 2 хувийн зөрүү дээр тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж бодож байна. Учир нь маш олон иргэн цаг хугацааны асуудлаас болоод бодлогын золиос болж байна. Энэ 2 хувийн зөрүүг нөхөхөд хэдэн төгрөг хэрэгтэй вэ. Үүн дээр Монголбанкны зүгээс ямар бодлого баримталж байна вэ” гэж асуув.
Түүний асуултад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван 400 орчим тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай, бөгөөд энэ эх үүсвэрийг шийдвэл зөрүүг арилгах боломжтой гэж хариуллаа.
Манай улсын гадаад валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрч эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч байна. Гэхдээ эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд нөлөө үзүүлэхгүй байгаа тул Төв банк мөнгөний бодлогын шинэ хэрэгслүүдийг ашиглаж, илүүтэй цаг үеэ мэдэрсэн бодлого хэрэгжүүлэх ёстойг УИХ-ын гишүүн Э.Батшугар хэллээ. Тухайлбал,
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!