ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын прокурорын байгууллага Германаас туршлага судална

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 10 сарын 4
IKON.MN
Зураг зураг

Улсын ерөнхий прокурорын газрын хэлтсийн дарга нар ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхений ерөнхий прокурорын газарт зочилж, ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын прокурорын байгууллагын бүтэц, тогтолцоо, үйл ажиллагааны чиглэлтэй танилцаж, харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцлоо.

Мөнгө угаах гэмт хэргийг шалган шийдвэрлэх олон улсын чиг хандлага, ХБНГУ-ын Бавари мужийн хууль зүйн салбарын цахимжилтад баримталж байгаа бодлого, орчин үеийн дэвшилтэт технологийг прокурорын хяналтын ажилд нэвтрүүлж буй байдал, тэр дундаа цахим хавтаст хэрэг, дижитал нотлох баримтыг хэрхэн бүрдүүлэх талаар онцлон ярилцаж, тус улсын туршлагыг нарийвчлан судлахаар тохиролцов.

Мюнхений ерөнхий прокурорын орлогч, Бавари мужийн Хөрөнгө эргүүлэн авах төв зохицуулалтын 8 дугаар албаны дарга Баумлер Хоесл, Гадаад улс орнууд болон Герман дахь гадаадын байгууллагуудтай харилцах 7 дугаар албаны дарга, ахлах прокурор Йоахим Эттенхофер, Өмгөөлөгч, татварын зөвлөх, нотариатч, патентын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эсрэг мэргэжлийн шүүх ажиллагааны ахлах прокурор Др.Мартин Вахтер нар Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Батболд, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр, Бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Н.Энхтуяа нарыг хүлээн авч уулзсан юм хэмээн УЕПГ-аас мэдээллээ.

 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
💩 [66.181.190.79] 2023/10/4
GERMAN CHINI NIGER BOLCHIHSON TENEG SHEESNUUDEEM
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.184] 2023/10/4
Хэчнээн жил туршлага судлах вэ та нар? 30 жил судаллаа шд. Яасан цэгцэрч өгдөггүй систем бэ?
2 | 0 Хариулах
Ex-Berliner [66.181.177.14] 2023/10/4
Ярьж байгаа юмс нь тэнгэр газар лугаа адил байгаа байх даа
2 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2023/10/4
Авлига, албан тушаалын асуудлаа л цэгцэлчих. Эрх зүйн бүл нэгтэй учраас судлах зүйл ховор л болов уу.
2 | 0 Хариулах
зочин f [122.201.20.158] 2023/10/4
сайхан зугаалах нь дээ. битгий төрийн мөнгөөр зугаалаад бай гөлөгнүүд минь
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.226] 2023/10/4
orchin yed turchlaga sudlana gej baahan pasduunuud tatvariin mongoor zugaalah ymaa ym hogjson baihad onlainaar surgaltaa yavuulj boldoggui ymuu
4 | 0 Хариулах