Олон үндэстний цагаачлалын виз буюу ногоон карт 2025 оны ээлжит сугалааны бүртгэл өнөөдөр эхэлж байна.
Тодруулбал 2023 оны аравдугаар сарын 4-ний Лхагва гарагийн АНУ-ын Зүүн эргийн өдрийн цагийн бүсийн (GMT-4) үдийн 12:00 цагаас 2023 оны арваннэгдүгээр сарын 7-ны Мягмар гарагийн АНУ-ын Зүүн эргийн стандарт цагийн бүсийн (GMT-5) үдийн 12:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Энэ сугалаанд АНУ-ын Төрийн Департаментын https://dvprogram.state.gov/ цахим хуудас руу орж электрон хэлбэрээр бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлэхэд хураамж төлөхгүй.
Хөтөлбөрийн зааврыг AНУ-ын ЭСЯ-ны https://mn.usembassy.gov/.../immigrant.../diversity-visa-mn/ цахим хуудаснаас үзнэ үү.
Эх сурвалж: АНУ-ын Элчин сайдын яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!