ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

"ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг "Тэнүүн-Огоо" компанийн хилээр оруулж ирсэн гэх автобусны асуудлыг шалгаж эхэлсэн"

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Ногоон автобус"-тай холбоотой асуудалд иргэд дургүйцлээ илэрхийлсээр байна.

Хэзээ үйлдвэрлэгдсэн нь эргэлзээ төрүүлээд байгаа уг автобуснууд худалдан авсан үнэдээ тохирох шинэ үү эсвэл сэргээн засварласан хуучин уу гэдгийг тогтоохыг иргэд шаардаж байгаа юм.

Иймд Цагдаагийн байгууллага, Авлигатай Тэмцэх Газраас хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан байна. Тус ажлын хэсэг "Тэнүүн-Огоо" компанийн хилээр оруулж ирсэн гэх нийтийн тээврийн автобустай холбоотой асуудлыг шалгаж эхэлсэн хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.