Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Дорнод аймагт эрэн хайж байсан долоон настай хүүгийн цогцсыг дэрсэн дундаас олсон. Уг хэрэгт 34 настай “Б”-г шалгаж байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 9 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дорнод аймагт сураггүй алга болсон долоон настай хүүг энэ сарын 25-наас хойш эрэн хайж байв. Гурав хоногийн дараа буюу өчигдөр хүүгийн цогцсыг олсон харамсалтай мэдээг цагдаагийн байгууллагаас өглөө.

Энэ талаар ЦЕГ "Дорнод аймгийн цагдаагийн газраас эрэн хайж байсан долоон настай хүүгийн цогцсыг тус аймгийн төв Хэрлэн сумын 3 дугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олсон.

Аймгийн цагдаагийн газар хэргийн газрын үзлэг, хойшлуулшгүй ажиллагааг хийж байна.

Уг хэрэгт холбогдуулан 34 настай “Б” гэгчийг шалгаж эхэлсэн" гэв.

Эцэг, эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.