ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүдэлчдийн соёл, монгол ухаан, хүн чанарыг дэлхийд сурталчлах "Ар хөвч" кино Баасан гарагт нээлтээ хийнэ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Нэрт найруулагч Доржсамбуугийн хүү Цогтын ээлжит нэгэн бүтээл энэ Баасан гарагт буюу есдүгээр сарын 29-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа.

Үзэгчдэдээ хүргэх түүний шинэхэн бүтээл нь "Ар хөвч" хэмээх уран сайхны кино бөгөөд Д.Цогт өөрөө зохиолыг бичиж, ерөнхий найруулагч, ерөнхий продюсероор нь ажиллажээ.

Тэрбээр энэхүү киногоороо дэлхийд ховорхон монгол нүүдэлчдийн соёл, ахуй амьдрал, сайхан сэтгэл, хүн чанар, суурин иргэншил, монгол ухаан, өв соёлыг дэлхийд сурталчлах зорилгоор бүтээсэн байна. Киноны зураг авалтыг энэ зун Булган аймгийн Хутаг-Өндөр сумын байгалийн үзэсгэлэнт газар хийсэн бөгөөд харилцан яриагүйгээр хийгдсэнээрээ онцлогтой хэмээж буй.

Уг киноны гол дүрд гавьяат жүжигчин Д.Сүхбаатар, жүжигчин Ч.Булган, Ш.Мөнхбаяр, Б.Эрдэнэхүү нар тогложээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.176.185] 2023/9/28
Сэксд дуртай байх нь хүн амын өсөлтөд сайн
0 | 0 Хариулах
Ничоз [202.126.90.87] 2023/9/28
Монгол кино гэж кино нэртэй хог болоод удаж байна өө.
1 | 1 Хариулах
Ukhnaagiin Khurelsukh [202.126.88.185] 2023/9/28
bullshit!!!
0 | 0 Хариулах