ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг МХБ-ийн арилжааны үнэд үндэслэн тооцохоор боллоо

ikon.mn
2023 оны 9 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн  345 дугаар тогтоолоор “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай”  Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад өөрчлөлт оруулж, 2023 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжигдсан уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг тооцохдоо Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнийн мэдээллийг үндэслэл болгохоор боллоо.

АМНАТ-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3 болон 47.17 дахь заалтуудын дагуу тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5-10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээгээр тооцдог бөгөөд борлуулалтын үнэлгээг тооцохдоо тухайн бүтээгдэхүүн Монголын хөрөнгийн биржээр арилжигдсан эсэхээс үл хамааран www.sxcoal.com, www.umetal.com, www.indmin.com зэрэг олон улсын эх сурвалжид нийтлэгдсэн үнийн мэдээллийг ашиглах зохицуулалттай байсан юм.

Ийнхүү тус шийдвэрийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниуд Монголын хөрөнгийн биржээр арилжигдсан нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний АМНАТ-ийг биржийн арилжааны үнэ ханшийн мэдээлэлд тулгуурлан төлөх боломжтой болсон нь бүтээгдэхүүнээ биржээр дамжуулан ил тод, нээлттэйгээр худалдах компаниудын тоог нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын ил тод байдлыг дээшлүүлэхэд эерэг үр нөлөө үзүүлэх юм.

Монголын хөрөнгийн бирж нь 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 141 удаагийн арилжаагаар нийт 6.8 сая тонн 6 төрлийн нүүрс, 94.6 мянган тонн 2 төрлийн төмрийн баяжмалыг нийт 2.9 их наяд төгрөгөөр арилжаад байна. Арилжааны үр дүнд бүтээгдэхүүний зарласан доод үнэ 50 хүртэл хувиар өсөж, худалдагч компаниудын борлуулалтын орлогыг 247.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Засгийн газрын тогтоолыг дараах холбоосоор үзнэ үү. legalinfo.mn/mn/detail?law

 

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.190.233] 2023/9/28
Ээ мэдэхгүй..
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.48] 2023/9/28
Жишиг үнэ гэж байгаад дэлхийн бараг хамгийн дээд үнээр дээрэмддэг байсан нь гайгүй болох нь. Биржид зарагдсан үнийг баримтална гэдэг нь маш зөв. Бодитой, баримттай, яг таг арилжаагаар хийгдсэн үнэ.
1 | 0 Хариулах
Зочин [24.200.122.45] 2023/9/29
yag birjeer zaragdahgui bol yahve?
0 | 0 Хариулах