ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

С.Чинзориг: Донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах явцад ар гэрт нь мэдээллийг дутуу өгч, сайтар ойлгуулаагүй нь бидний алдаа

П.Зоригт, IKON.MN
2023 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой асуудал нийгэмд шүүмжлэл дагуулж буй. 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдэгдэл хийхдээ "Зүрх нь зогсоогүй амьд хүнээс эд, эрхтнийг нь авсан мэтээр мэдээлэл түгээж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм" гэжээ. 



Мөн тэрбээр "Эрүүл Мэндийн Яамны зүгээс мэдээллийг авсан даруйд уг асуудлаар дүгнэлт гаргах баг томилж, хяналт шалгалтын үйл ажиллагааг эхлүүлсэн. Албан ёсны дүгнэлт гарч, үүссэн нөхцөл байдлыг бүрэн тогтоосны дараа ямар нэгэн буруутай үйл ажиллагаа явагдсан эсэх талаар үндэслэлтэй, тэнцвэртэй мэдээллийг хүргэх болно.

Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг манай улсад Донорын тухай хуулиар зохицуулж байгаа бөгөөд 2018 оноос амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдүүлж, 58 хүний амь насыг аварсан байна.

Нэг амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг нарийн хяналт дор 50-60 хүний бүрэлдэхүүнтэй 4-5 баг хэрэгжүүлдэг тул эд, эрхтний хулгай, наймаа явагдах ямар ч боломжгүй, энэ мэдээлэл нь үндэслэлгүй юм. Харин донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах явцад ар гэрт нь мэдээллийг дутуу өгч, сайтар ойлгуулаагүй нь бидний алдаа болжээ.

Ер нь амьгүй донороос эс, эд, эрхтэн авах зөвшөөрөл авах үйл явц нь амаргүй нөхцөлд явагддаг. Ойр дотны хүнээ алдаж, уй гашууд автсан ар гэрийнхэнд донор болох санал тавьж, тайлбарлан ойлгуулахад маш хүнд байдаг.

Нийгмийн сүлжээгээр “зүрх нь зогсоогүй амьд хүн”-ээс эд, эрхтнийг нь авсан мэтээр мэдээлэл түгээж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм.

Донорын тухай хуулийн 15.1-д “тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна”, 15.3-т “амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирдана” гэж маш тодорхой зохицуулсан байна.

Хүний тархины бүх үйл ажиллагаа эргэж сэргэшгүйгээр алдагдахыг тархины үхэл гэж үздэг. Харин амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг нь эмийн бэлдмэл, аппаратын тусламжтай зохиомлоор дэмжиж, тодорхой хугацаанд цусан хангамжийг тогтвортой байлгаж, эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах боломжийг бүрдүүлдэг. Үүнийг амьд байхад нь хүний эд, эрхтнийг авсан мэтээр ташаа ойлголт төрүүлж болохгүй" гэжээ. 

"Буруу ташаа мэдээллийн улмаас иргэд донор болохоос татгалзаж, донор олдохгүйд хүрэх сөрөг үр дагавартай"

Мөн тэрбээр "Харин шөрмөс зэрэг судасжилтгүй эдийг амьсгал, зүрхний үйл ажиллагаа зогссоны дараа авч, шилжүүлэн суулгаж болдог тул аппаратыг салгаж, зүрх зогссоноос хойш ч гэсэн эс, эд, эрхтэн авах ажилбар тодорхой хугацаанд үргэлжилдэг.

Энэ удаагийн тохиолдолд тухайн өдрийн 21:57-д донорыг аппаратаас салгаж, зүрх зогссон ч судас, шөрмөс зэрэг эдийг авах ажилбар үргэлжилсэн гэсэн үг.

Аппарат салгаж, донорын зүрх зогссон цагийг ар гэрийнхний хүсэлтийн дагуу мессежээр мэдээлдэг нь шашны зан үйл гүйцэлдүүлэхтэй холбоотой юм.

Энэ удаагийн тохиолдол бидэнд амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгааг харууллаа. Юуны өмнө нийгмийн даатгалд хамрагдсан эсэхээс үл хамаарч амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүний тулд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газарт ойрын хугацаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх болно.

Мөн Донорын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой дөрвөн журмын зохицуулалтыг нарийвчилж, шинэчлэх, шинээр боловсруулах шаардлагатай байна. Энэ чиглэлээр холбогдох албаны хүмүүст үүрэг өгч, ажиллуулж байна.

Цаашид амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой аливаа асуудалд ул суурьтай хандаж, мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулсны дараа тэнцвэртэй мэдээлэл түгээж байх нь чухал байна.

Буруу ташаа мэдээллийн улмаас иргэд донор болохоос татгалзаж, донор олдохгүйд хүрэх, шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд саад тотгор учрах, эрхтэн шилжүүлэн суулгах эмч, мэргэжилтнүүд шантарч, хүний нөөцийн хомсдолд орох асар их сөрөг үр дагавартай гэдгийг хэлмээр байна.

Бид донороос авсан эд, эрхтнийг бүрэн ашиглан гурван хүний амь насыг аварч, зургаан хүний амьдралын чанарыг дээшлүүлсэн. Эдгээр бүх эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүн сайн байгаа.

Олон хүнд амьдрал бэлэглэсэн донор, түүний үр хүүхэд, ар гэрийнхэнд гүн талархал илэрхийлж байна. Зөрүүтэй мэдээллийн улмаас нийгэмд бухимдал үүсгэсэнд ард иргэдээсээ уучлал хүсэж байна" хэмээн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
59 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.218.82] 2023/9/20
Хууль журмаа л сайн хийх чухал.
0 | 0 Хариулах
зочин [59.153.86.103] 2023/9/19
монголчууд хэрхэн ёс суртахууны доройтолд орсныг энэ үйл явдал харуулж өглөө . бид сэгээр хооллогч таснаас ялгагдах юм алга болж . мөнгө цагаан нүд улаан
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.118] 2023/9/19
Ийм ноцтой хэрэг дээр эмч нар өөрсдийгөө шалгахгүйээ атг тег эцг хамтарч шалгалт оруулах хэрэгтэй ардын гавьяат эмч энэ тэр тусдаа асуудал
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.42] 2023/9/19
Энэ Чинзориг аль 20 гаран жилийн өмнө дэд сайд байхдаа агентлагтаа өөрийнхөө муу хуучин пажерогоо шинэ машины үнээр шахах гээд чичрээд байсан эвгүй гар шдээ. Олон жил сайдаас салахгүй Нямдорж шиг амбицтай, ашиг сонирхолтой этгээд
0 | 0 Хариулах
Зочин [156.146.53.78] 2023/9/19
Чинзориг, Чойжилсүрэн, Хүрэлбаатар, Сартгар Бат-Эрдэнэ, Сүхбаатар, Баярцогт, Жавхлан, Оргилын ганбаатар, Даваасүрэн эднүүсийг дахиж битгий сонго. Яаж ажилладгийг нь харлаа. Ажил хийдүүлэхийн мэргэжилтнүүд, хувийн эрх ашгаа бол өдөр шөнөгүй хөөцөлдөж байгаа юм билээ.
2 | 0 Хариулах
north [185.238.219.106] 2023/9/19
Ene neg baahan heden namiin salgalsan uvgunuud baih yum. Ednii ajliin turshlaga gej yu baihavdee. Har zaluugaasa namiin Bugs dolooj end tend ochij suudal l avch ywsan. Susan yum n har PR l hiih biz.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.214] 2023/9/18
Тархи нь үхжсэн гэсэн оноштой байж байгаад эргэж сэргэсэн тохиолдлууд байдаг шүү. Би саяхны нэг жишээ оруулъя, та нар өөрсдөө орчуулаад уншицгаана биз. Энэ комментийн хэсэгт боловсрол мэдлэг нь савнаасаа хальсан хүмүүс байдаг тул мөхөс би орчуулах шаардлагагүй буй заа. www.dailymail.co.uk/news/article-12269037/amp/Man-declared-brain-dead-wakes-just-life-support-switched-off.html
4 | 0 Хариулах
Зочин [139.5.216.87] 2023/9/18
Ogtsor!
7 | 1 Хариулах
Why [66.181.161.123] 2023/9/19
Яагаад хариуцлагагүй ажилтнаас болж энэ хүн огцрох ёстой вэ?
1 | 5 Хариулах
Зочин [139.5.217.99] 2023/9/19
Өөрөө бид гээд байнштээ хам хэрэгтэн юм биш үү
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.215] 2023/9/18
Өөрөө донор болохоор бүртгүүлсэн үү ? Дээшээгээ нас хамаагүй гэсэн.
0 | 0 Хариулах
зочин .. [202.21.108.1] 2023/9/18
Мэдэхгүй зүйл ээ худлаа битгий ярьж байгаарай... Өөрийн хөө ..хамаатан....аав..ээж ..дүү нараас чинь ..ДОНОР гээд л дайрвал яах юм бэ? чи ..сайн бодоорой.....сайн бодоорой... хэн нь үхээд хэн амьд байх ёстой болж байна аа...МАН гишүүн үү... гишүүн бус иргэн үү????
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.84] 2023/9/18
Ogtsor
4 | 1 Хариулах
Рсс [202.131.248.206] 2023/9/18
Салгалсан мэрэгжлийн бус сайдаас юу гарахав дээ!
3 | 0 Хариулах
Зочин [66.181.182.88] 2023/9/18
Ene durak dandaa butelgui novshiin ymand orootsoldoj yvah ym aa zaluu meddeg chaddag hind ni suudlaa tavij uguuchee mal mini
3 | 0 Хариулах
Уншигч [103.57.94.182] 2023/9/18
Хүний цогцос тоночихоод сайдын суудалдаа үлдэх нь ээ,
4 | 3 Хариулах
Зочин [59.153.115.225] 2023/9/18
За за монголд тэр донор монор хэрэггүй юм баина. Жамаараа өвдөөд жамаараа бүрэн бүтнээрээ дуусцгаая. Эмчээр ч яадгийм Өнөрөө байхад л болоо.
1 | 3 Хариулах
Зочин. [107.123.5.78] 2023/9/18
Донор хэрэггүй гээгүй….зүгээр л талийгаачийн эд эрхтнийг хулгайлахаа боль оо л гэсэн…үмхий КОММУНИСТУУД ТА НАР яах гэж ингэж мушгин гуйвуулж байдаг юм ?
3 | 1 Хариулах
Чи машиндаа [202.179.21.215] 2023/9/18
Чи авто засварын газар очоод өө надад энэ хэрэгтэй гэчихээд хэлсэн юмнаасаа гадна өөр сэлбэг хэрэгсэл хэлэхгүй ҮНЭГҮЙ (дээрэмдэж хулгайлаад) аваад гардаг уу ? Чи номын дэлгүүр ороод ганц ном хэлэхгүй аваад гараач ! Чи айлын ганц ишиг хулгайлаач !
3 | 0 Хариулах
Зочин [202.179.21.215] 2023/9/18
Энэ донор болох хүсэлтэй дислайк дараад байгаа хэд донорын хуудас руу нь ороод 25 хүрсэн бол бүртгүүлээрэй. Тэгээд запасанд !
1 | 0 Хариулах
Why [66.181.161.123] 2023/9/19
Бүртгүүлнээ. Ядаж л миний үхэл аврал хайж буй хэд хэдэн гэр бүлд дэм болж, амьдралыг нь илүү жаргалтай болгоно. Өөрийнхөө хүслээр запасанд явна.
2 | 1 Хариулах
Зочин [27.120.27.87] 2023/9/18
өнөө балай авга тэгсэн чинь амьд байхад гээл шуураад байгаашд, яанаа, тэнэг хүнд дутуу мэдээлэл өгөх ийм л аюултай
7 | 4 Хариулах
Зочин [202.9.40.214] 2023/9/18
Тархи нь үхжсэн гэсэн оноштой байж байгаад эргэж сэргэсэн тохиолдлууд байдаг шүү. Би саяхны нэг жишээ оруулъя, та нар өөрсдөө орчуулаад уншицгаана биз. Энэ комментийн хэсэгт боловсрол мэдлэг нь савнаасаа хальсан хүмүүс байдаг тул мөхөс би орчуулах шаардлагагүй буй заа. https://www.dailymail.co.uk/news/article-12269037/amp/Man-declared-brain-dead-wakes-just-life-support-switched-off.html
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.123] 2023/9/19
Хэдэн тохиолдлоос хэд нь босож ирсэн юм бол? Үнэхээр босож ирдэг гэсэн найдлага тавиад эмнэлгийн сэхээгээр дүүрэн тархи нь үхэжсэн хүнээр дүүрвэл тусламж хэрэгтэй тэр иргэд хаана байх вэ? Хаана хэвтэх вэ? Хэдэн сая тохиолдлоос нэгийг нь амьдруулах гэж зорих нь чухал уу? Аварч болох мянган өвчтөнөө аврах чухал уу? Ойлгохгүй байвал энгийнээр тайлбарлаад өгье. Үнэхээр нэг удаа азарган тахианаас өндөг гарч. Та бүх мөнгөөрөө азарган тахиа авав. Эцэст нь та хэдэн өндөгтэй байх вэ? Тантай адил мөнгөтэй ч эм тахиа авсан хүн хэдэн өндөгтэй байх вэ? Азарган тахиа( тархи нь үхэжсэн өвчтөн) эм тахиа (тусламж хэрэгтэй өвчтөн) өндөг (аварсан амь)
1 | 4 Хариулах
Зочин [202.55.188.89] 2023/9/18
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БУРУУ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ЛРУУЛСАН СЭТГҮҮЛЧИД “ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ” НЭЭХ НЭХЭМЖЛЭЛИЙГ ЧИГЗОРИГ САЙД ГАРГАНА ГЭЖ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХҮЛЭЭЖ, ШААРДАХ НЬ ЗҮЙТЭЙ. ХӨДӨӨНИЙ ЁС ЗҮЙГҮЙ СЭТТГҮҮЛЧИЙН БУРУУ ТАШАА ХУДАЛ МЭДЭЭЛЛЭЭС ДОНОР ХҮЛЭЭЖ БУЙ ОЛОН ЗУУН ӨВЧТӨНИЙ АМЬД ҮЛДЭХ АСУУДАЛ ЭРСДЭЛ ОРООД БАЙНА !!!
7 | 5 Хариулах
Зочин. [107.123.5.78] 2023/9/18
Талийгаачийн эд эрхтнийг дураараа дээрэмдэх нь ариун явдал уу ?
5 | 3 Хариулах
Зочин [66.181.161.123] 2023/9/19
Дураараа дээрэмдэх боломжгүй. 4-5 багийн 30 гаруй хүн бие биенээ хянаж байдаг гээд байхад л ингээд байж байдаг яацан тархитай хүн бэ?
0 | 1 Хариулах
Зочин. [107.123.5.78] 2023/9/19
Талийгаачийн ар гэрийнхэнд хэлж зөвшөөрөл авалгүй эд эрхтнийг нь дээрэмдэснийг хэлээд байна….тэгээд бас болоогүй ээ талийгаачаас эд эрхтнийг нь дээрэмдчихээд ар гэрийнхэнд нь хэлж уучлал гуйх ч үгүй….бүүр уурлаж дургүйцэх маягтай….талийгаачаас үнэгүй дээрэмдэж авсан эд эрхтнээ цааш нь өвчтөнүүдэд хэдээр дамлан худалдаж ашиг хийж байгаа бол…энэ асуудлыг тусгайлан алгавал аймаар юм гарна даа
0 | 0
Зочин [202.179.21.215] 2023/9/18
Хүн өвдүүлсэн биш дээ. Үхэх цаг ирвэл хэн ч үхнэ. Эрүүл мэнддээ анхаараагүй чиний л буруу.
1 | 3 Хариулах
Зочин. [107.123.5.78] 2023/9/18
Хулгай хийж болно оо гэж хэлж байгаа юм уу…..араас нь хөөцөлдөх хүн бүл танил тал муутай хүнийг бол яаж ч элэг барьж дээрэлхэсэн ял шийтгэлгүй ….
8 | 0 Хариулах
Зочин. [107.123.5.78] 2023/9/18
Зүгээр нэг мөрөөрөө үхэж ч болохгүй ёрын муухай цагийг…..ХУУЧИН КОММУНИСТУУД…авчирлаа…..Уншигч таныг эмнэлгийн орон дээр өөд болонгуут чинь цагаан халаад өмссөн дээрэмчид таны эд эрхтнүүдийг дураараа суга суга татах нь байна шүү дээ….
4 | 0 Хариулах
Зочин [202.179.21.215] 2023/9/18
Донорын эрхтэн авч буй хүмүүс ч бас аймаар. Шууд баахан хүн руу утасдсанаа төд төдийг өг гэдэг. Хөгшин өвөө эмээ нараас хүртэл хураана. Амед вах гэсэн хүслийг не ойлгож байна гэвч мөнгөгүй бол хүнээс аштайхан гуйж авах хэрэгтэй. Нас барсан хамаатныхаа нэрийг баръж хүртэл экс даргаар нъ хэлүүлж авхуулдаг. Аймаар ёс зүйгүй албатай юм шиг. Үхсэн хүний эрхтэн хулгайлж авна мөнгөө бусдаар дээрэнгуй дарамталж харецуулж авна. Өвөө эмээ нар чааваас мөнгөгүй. Өөрийнхөө эмний мөнгөнд хүрэхгүй байхад албадуулж авч байлээ.
3 | 0 Хариулах
Зочин [202.179.21.215] 2023/9/18
Эрхтэн шилжүүлж суулгаж авчихаад дараа не йг утасдаж авч чадсан шигээ буцаад адилхан утасдаад талархсанаа илэрхийлж болно байхгүй. Соошл-д ганц өгүүлбэр бичээд л болно. Авахдаа тэгж аваагүй. Монголчууд сайхан сэтгэлтэй тулдаа эвгүй ойлгомжгүй байсан ч тусална. гадаад хүн соррй нөү л гэнэ.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.215] 2023/9/18
Татгалзах эсэхэд эмчид огт хамаагүй. Нэг их айхтар таахалзаад амегүй донор гээд чалчаад байгаарай. Айл өрх хүнээ алдаад хэцүү байхад не гай болж орж олон юм асууж дараа болчихоод Наад хүний чине 49 хоног ч өнгөрөөгүй байна. Ёс зүйтэй бай ! Төрийн албан? хуулийн хамгийн дор сүүл хэсэгт эрүүгийн гэмт хэргийн шинжтэй алдаа гарвал удирдлага не цагдаад мэдэгдэнэ гэсэн заалт бий. Чи мэдэгдээгүй тул бас хууле зөрчсөн гэсэнн үг.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.215] 2023/9/18
Татгалзах эсэх не тэр хүмүүсийн хэрэг. Авна гэсэн юмаа бүгдийг нэрлэн татгалзвал тэр эсвэл сүүлийн асуудал дээрхээр ар гэр не жишээ не элэг, бөөрөө хандивлана шөрмөсөө болино гэж ч болно. Ар гэрт не буруу ойлгосон зүйл байхгүй. Элэг, бөөр, шөрмөс гэсэн бол тэр халцлийн дагуу байх ёстой. Хууле зөрчиж буй хэрэг. Төрийн албаны хуулиар эрүүгийн хуул зөрчсөн байвал чи өөрөө цагдаад мэдээлэх үүрэгтэй. 2. Гэтэл цагдаа шүүх судлаад айхтар том гэмт хэрэг илрүүлбэл ах вэ ? Одоогоор чи ингэж дуугарах эрт байна. Юу ч ухаад гаргаж ирж болно.Дуустал хүлээ. Хүний бүх эрхтэн нэр устай тодорхой тоотой. Тэрийгээ хэлж авна. Хэлэхгүй авбал гэмт хэрэг гээд заачихсан байна.
2 | 0 Хариулах
Зочин [202.131.234.197] 2023/9/18
Өнөрөө, Нара 2ын тарьсан гай. Фэйсбүүкийн массыг сайхан булингартуулж, амьжиргаагаа овоо залгуулах юм
9 | 4 Хариулах
Зочин [202.179.21.215] 2023/9/18
Юу гэсэн үг. Хажуу айлтайгаа малтай холилдсон гээд хэдэн малын төлөө хүн шоронд одоо хоригдож байхад. Хүний эд эрхтэн нууцаар хулгайлж авсан хүн зүгээр вах ёстой биш. Малын хулгайнаас том гэмт хэрэг.
4 | 8 Хариулах
Зочин [202.179.21.215] 2023/9/18
Хүний эд эрхтний хууле бус наймаа том гэмт хэргийн тоонд орно !
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.143] 2023/9/18
Эрхтэн шилжүүлж авч байгаа хүнээс нь тодорхой хэмжээний төлбөр авах хэрэгтэйшдээ, хэнээс аваад хэнд өгч байгаа авсан өгсөнтэй нь тооцоо хийгээч, НД сан гэж төлөөгүй хүнд мөнгө өгөөд байдаг ёроолгүй сав биш, насаараа өөрөө төлсөн мөнгөө тэтгэвэр болгож авах гэж байгаа САН-шдээ
8 | 1 Хариулах
Зочин [202.179.21.215] 2023/9/18
эрхтэн авч буй хүн тодорхой хуве төлдөг. Харин тэр хооронд зуучлагч гээд эмч нар мафи ажиллуулж байна уу үгүй юу гэдгийг л одоо цагдаа шалгана.
3 | 0 Хариулах
Зочин [139.5.219.102] 2023/9/18
Харин нэг л сэжиг төрөөд байгаа шүү. Хүн санаатай үхүүлдэг байх вий! Баян хүмүүс мөнгөөр юу ч хийнэ. Мөнгөний төлөө хүмүүс бас юу ч хийхэд бэлэн шүү! Тэгш бус байдал, эрх мэдэл хэцүү
5 | 0 Хариулах
Зочин [202.131.227.42] 2023/9/18
Unuruu gej setgulch uneheer haranhui, sensaatsi usgej, ooroo niigemd husemjtei, une tsenetei baih l yum bol yuug ch harluulj, tsairuulj yu ch gej hudlaa yarij bolno gej boddog bololtoi. Ih hariutslagagui hudlaa showchin huuhen bnleedee. Yu yunii duhand hurelgui taliigchiin ur huuhdiig hurtel urdaa bariad showchihlaa.
5 | 3 Хариулах
Пикачү [66.181.179.33] 2023/9/18
pokemonvintage pokemonchallange pokemonfan pikachu
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.16] 2023/9/18
Omhii hujaa bar shig bolj baivaa ym baina da boongoi chi amidaar ni oriluulj baigaad l ed erhteniig ni tonood l
1 | 1 Хариулах
Зочин [103.57.94.162] 2023/9/18
Энэ нэг sad-ийнх нь тайлбар хүртэл анзаараагүй л байгаа биз гэсэн аястай. Мэргэжлийн бай
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.120] 2023/9/18
Өнөрөө болонта хоёр түмэнд гай боллоо шү.Хүсэлтээ өгөө.Уучлаарай гээд өншөрдөг асуудал биш
4 | 3 Хариулах
Зочин [66.181.167.196] 2023/9/18
мэрэгжлийн хүнээр нь сайд хийлгээчээ
8 | 0 Хариулах
Зочин [66.181.187.17] 2023/9/18
Байгаа үгүй нь мэдэгдэхгүй нэг ийм унтаа амьтан яана даа. Хаалтын гэрээ их сайн хийсэн юм шиг байгаа юм. Эрүүл Мэндийн Яам болон сайдтай холбоотой мэдээлэл огт гарахаа больсон
1 | 0 Хариулах
zochin [202.131.231.164] 2023/9/18
Үнэрцэцэг donor huleej bga humuust gai l bolloodoo
12 | 5 Хариулах
Зочин [202.131.227.42] 2023/9/18
Teneg avgai bainalee. Ovoo zorigtoi, zov yum yaridag ym uu gesen. Medeellee nyagtaldaggu zugeer l sensaatsi uusgegch, hovchin baisiin bnleeshdee
4 | 4 Хариулах
Зочин [202.179.21.215] 2023/9/18
Үхээч, Өөрсдөө үхээд донор бол !
3 | 4 Хариулах
Зочин [202.179.21.215] 2023/9/18
Хүний эд эрхтэн хулгайлах не маш том гэмт хэрэг.
4 | 0 Хариулах
Зочин [103.212.119.208] 2023/9/18
Олон юм донгосолгүй донорт өгөх мөнгөө нэм. Хүний олон эрхтэнг 3.5-хан сая төгрөгөөр яаж үнэлж чадаж байна аа. Дор хаяж 20 сая төгрөг өгвөл ядаж тэр их буян үйлдсэн хүнийг эцсийн замд нь сайн үдэх юм биш үү. Шүлс шиг жаахан мөнгө төлөвлөчихөөд хуцаад байх юм.
9 | 3 Хариулах
123 [124.158.107.18] 2023/9/18
Ternii mungiig shiljuulj avj bga ail hariutsah blguide. yu gej tur tuluhvede.
0 | 0 Хариулах
Пикачү [66.181.179.33] 2023/9/18
Тийм шүү. Би нэг хүний эд эрхтнүүдийг нь бүгдийг нь зарахад 100 сая хүрч байвал эргэн тойрныхныгоо бүгдийг нь алж, эрхтэнийг нь зарна аа. Би ер нь бүх юмыг мөнгөөр хэмждэг хүн л дээ, яг сая дайруулж үхсэн эмэгтэйн ар гэрийнхэн шиг
0 | 4 Хариулах
Зочин [202.179.21.215] 2023/9/18
Тэгээч эмч нар шиг буруу ойлгосон гэж гүтгэж чадахгүй шууд шорондоо ор !
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.38] 2023/9/18
Ghdee huulindaa ed erhten zarahiig hatuu horigoldog. Enehuu donor n buynii, handiwiin baidlaar baih bolhoos mungunii tuluu baij bolohgui. Magadgui orshuulah zardliig n 100% daaj boloh l baih.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.190] 2023/9/18
Хүний наймаа хийлээ л дээ новш чинь.
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.190] 2023/9/18
Нас барсан хүнээ хүртэл зараад овоо хуцаж байна шүү
0 | 2 Хариулах