Бүгд Найрамдах Куба Улсад Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Кубын удирдагч асан Раул Кастро Рустай уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч түүний 1970 онд манай улсад айлчлах үеэр татуулсан гэрэл зургийг дурсгахад тэрбээр Монголд өнгөрүүлсэн мөчүүдээ дурсан элэгсэг дотно яриа өрнүүллээ.
Тэрбээр ирэх онд Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудез Монгол Улсад айлчлах гэж байгаа тухай хэлж, боломж тохиовол Монгол Улсад дахин зочлох хүсэлтэй явдгаа илэрхийллээ.
Эх сурвалж: ЕТГ-ын ХМА
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!