ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэбат: Эрдэнэт үйлдвэрийн захиргааны ажилчдын бус мэргэжлийн, ачаалал өндөр ажилчдын цалинг 30-50% нэмэгдүүлэх шаардлагыг дэмжинэ

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 9 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчид өнөө өглөө ажил хаясан асуудлаар МҮЭХ-ноос мэдээлэл хийлээ. 

МҮЭХ-ноос Эрдэнэт үйлдвэрийн ажилчид ажил хаялтын хурц тэмцэлд байгаа энэ үед Г.Ёндон захирлаар ахлуулсан хамтын гэрээний хэлэлцээрийн шинэ бүрэлдэхүүнийг томилж, хэлэлцээр хийхийг уриалав. Мөн шийдвэр гаргах дээд албан тушаалтнууд нь өөрсдөө оролцож асуудлыг шийдэх хэрэгтэй гэлээ. 

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Төсвийн тодотголоор төрийн байгууллагын ажилчдын цалинг нэмэгдүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн цалин хөлс сүүлийн 10-аад жилийн түвшинд авч үзэхэд инфляцыг нөхөх хэмжээний төдий л явж ирсэн байна. Одоо үйлдвэрийн ажилчид инфляцын түвшин дээр нэмээд бодит цалингийн нэмэгдэл шаардлагатайг хэлж байсан.

Үүний дагуу хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийг оруулах санал шаардлага тавьж ирсэн ч өчигдрийг хүртэл зөвшилцөлд хүрч чадсангүй. Иймд өнөө өглөөнөөс авто тээврийн цехийн болон ил уурхайн хэсэгчлэн ажил хаялтыг хийсэн байна. Гэхдээ ажил хаялт нэг номерын зорилго биш.

Үйлдвэрийн захиргааны зүгээс өнөөдөр мэдээлэл хийхдээ 15 хувиар гурван жил дараалан цалин нэмье гэж байгаа боловч үйлдвэрчний эвлэлээс зөвхөн 50 хувь дээр хатуу зогсож байна гэсэн мэдээлсэн. Гэхдээ захиргааны зүгээс 15 хувь хүртэл нэмэх боломжтой гэж хэлсэн юм. 

Дэлхийн хэмжээний уурхайчдын цалин хөлстэй харьцуулж яриагүй. Ажлын ачааллаас нь хамааруулаад цалин хөлс орлогыг 30-50 орчим хувиар нэмэгдүүлээч гэж байгаа. Зарим захиргааны ажилчдын цалинг тэр 15 хувь хүртэл нэмж болно. Харин үйлдвэрийг гар дээрээ авч яваа чухал мэргэжлийн, ачаалал өндөр хэсгийн ажилчдын цалинг нэм.  

МҮЭХ-ны зүгээс үйлдвэрийн Захиргаанаас гаргасан мэдэгдлийг сая харсан. Дундаж цалинг дөрвөн сая төгрөг гэж хэлж байна. Үйлдвэрийн захирал удирдлагууд нь 40, 50 сая төгрөгийн цалин авдаг гэх мэдээлэл бий.

Үйлдвэрийн чухал мэргэжлийн ажилчид, ачаалал өндөртэй ажилчдын орлогыг нэмэгдүүлэх шаардлагыг МҮЭХ дэмжиж байна. Үйлдвэрийн ажилчдын цалин 500 орчим ам.доллар, дундаж цалин нь 1,100 орчим ам.доллароос эхэлж байна. 

Эрдэнэтийг жижиг уурхай шиг төсөөлж болохгүй. Олон улсын уурхайн цалин хөлсийг тооцвол дор хаяж 5,000 ам.доллароос дээш байгаа" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
БАХАРХМААР
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.235.198] 2023/9/18
КОО МРТ ТРЕЙДИНГ 14253, г.Улаанбаатар, Баянгол дистрикт, ул. Конституции-24, Рокмон билдинг № 709, Тел:+976-70006334 Адрес эл. почты: trading@mrt.mn ___________________№_________ На ваш ____________ №__________ ┌ ┐ ┌ ┐   МРТ ТРЕЙДИНГ ХХК 14253, г.Улаанбаатар, БГД, Үндсэн хуулийн гудамж-24, Рокмон бюлдинг 708 тоот, Утас:+976-70006334 Цахим хаяг: tugs@mrt.mn ___________________№_________ Танай_____________-ны №_______-т ┌ ┐ ┌ ┐ ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597 ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.85] 2023/9/17
Жолооч хийгээд захиралын цалин авж болохгүй ш д.. үе дамжсан жолооч гэж юу бдагын.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/9/15
ТЭТГЭВЭРТ ГАРАХААР НЬ ХҮҮХДИЙГ НЬ ШАЛГАРУУЛАЛГҮЙ АВДАГ ЯВДЛЫГ ЗОГСООСОН НЬ МАШ ЗӨВ ШҮҮ, ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА АМЬТДЫГ АЖЛААС НЬ ХАЛАХ ХЭРЭГТЭЙ, ИХ СУРГУУЛЬД ЭРДЭНЭТИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРДАГ НЭРТЭЙ АЖИЛ НЬ БАТАЛГААТАЙ ХИЧЭЭЛ ХИЙДЭГГҮЙ ДАМПУУ ЮМНУУД ЗӨНДӨӨ БАЙСАН
3 | 0 Хариулах
Сок [202.126.88.124] 2023/9/15
Хаха танай сайт бас хаалтын гэрээ үйлдвэртэй хийжээ. Явцуургүй л бна да ikon
0 | 2 Хариулах
Зочин [202.179.21.209] 2023/9/15
darha nar tsalin hed avdagaa medehgui shahaagaa saya saya $ hiiigeed ,ajilchid ugluu ochood hiiseer bgaad oroi busandaa suugaad deeguuree yu bolj bgaag medehgui l bgaa
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.60] 2023/9/15
Энэ Бондгор бүтэхгүйээ
0 | 0 Хариулах
Халх [203.91.115.49] 2023/9/15
Дарга захирал гээд хамаагүй тасарчихсан даварчихсан цалин тэтгэмж хангамж өгдөгөө боль төрийн өмчит компаниудаа ардын намын лаларуудаа
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.233] 2023/9/15
Ард түмнийг буруу зүйлд турхирдаг монгол улсын дайсан болсон үйлдвэрчний эвлэлийг хориглож буруутай дарга нарыг шоронд хий.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.147] 2023/9/15
Энэ нөхөр дэмжээд байгаа юмуу эсвэл саармагжуулаад байгаа юмуу хаашайн.огт ойлгомжгүй юм ярьж бна...
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.6] 2023/9/15
хуц новшнуудаа яасан их хүсэж солиордог оронцогууд вэ ажлаа хийж чадахгүй бол зүгээр зайлцгаа гок д ажилд орох гэсэн урт цуваа байнаа
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.118] 2023/9/15
ХОЛ ОЧИЖ ХУЦААЧ ЭНЭ НОХОЙН ГӨЛӨГ ЭРДЭНЭ БАТ
2 | 0 Хариулах