ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Тамир: Яармагийн замын нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр автобус хүлээх хугацаа багасаж, буудал орчмын хөдөлгөөн сийрэг болсон

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 9 сарын 14
IKON.MN
Зураг зураг
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Наадамчдын өргөн чөлөө буюу Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн. Учир нь нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн 10 гаруй хувийг тус чиглэлийн зорчигчид эзэлдэг аж. 

Хүннү их дэлгүүрийн автобусны буудалд өглөө 07:20 цагт хүн багатай, зорчилт хөдөлгөөн хэвийн байв. Дээрх зохицуулалтыг хийхээс өмнө тус автобусны буудал хүн ихтэй байдаг байжээ. Харин нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр автобусны хүлээх хугацаа багасаж, автобусны буудал орчмын хөдөлгөөн сийрэг болсныг албаныхан хэлж байв. Гэсэн хэдий ч нэгдүгээр эгнээгээр зорчих автомашины тоо буурахгүй байгаа юм.

Нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр гарсан өөрчлөлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодрууллаа.

зураг
 
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

- Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэр явахад зориулан чөлөөлснөөр автобусны дундаж хурд, зорчилт хөдөлгөөнд ямар өөрчлөлт гарсан бэ?

- Улаанбаатар хотын нийтийн тээвэр өдөрт дунджаар 520 мянга орчим зорчигч тээвэрлэдэг. Үүний 10 хувь буюу 50 мянга гаруйг Яармагийн зам дахь зорчигчид эзэлдэг байсан. Харин уг замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлснөөр энэ тоо 2,800 орчмоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн автобусны дундаж хурд 12-14 км/цаг байсан бол 16-18 км/цаг болон нэмэгдэж, өдрийн буюу ачаалал багатай цагаар 20-21 км/цагт хүрч, замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалж автобус хоорондын ирэх хугацаа 2-8 минут байна.

- Үүнтэй холбоотойгоор автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа юу?

- Нийтийн тээврээр зорчих хүний тоо нэмэгдэж буй тул шинэ чиглэл гаргаж, зарим чиглэлд автобусыг нэмсэн. Тухайлбал, Ч:56 “Архивын ерөнхий газар-120 мянгат” чиглэлд таван автобус нэмж, нийт 13 автобус үйлчилгээнд явж байгаа. Мөн шинээр Ч:77 “Нисэх-120 мянгат” чиглэлийн богино эргэлтийг нэмж, 10 автобусыг үйлчилгээнд гаргаад байна. Цаашид дахин өөр богино эргэлтийн чиглэлүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр судалгаа хийж байгаа.

- Тус зохицуулалтыг хийх хэрэгцээ, шалтгаан нь юу байсан бэ?

- Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөөгүй үед нийтийн тээврийн хурд удаан, автобусны буудал дээрх иргэдийн хүлээгдлийн хугацаа урт байсан. Харин нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр хүлээгдлийн хугацаа багасаж, ачаалал, зорчилт хөдөлгөөн ихтэй үеэр автобусны буудал орчмын хөдөлгөөн сийрэг болж байна.

- Бусад чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлж байна вэ?

- Зөвхөн Яармагийн зам гэлтгүй бусад зам дахь нийтийн тээвэр, автомашинаар зорчих хөдөлгөөн өглөө, оройдоо ачаалал ихтэй байдаг. Тиймээс нийслэлийн гол хөндлөн гудамж болох Энхтайваны өргөн чөлөөний Ч:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэлд шинэ үйлчилгээг гуравдугаар сард хоёр удаа туршиж, энэ сарын 8-нд нэвтрүүлсэн. Тус чиглэлийн автобусны 40 зогсоолоос их багтаамжийн 37 автобус өглөөний 06:20 цагт нэгэн зэрэг үйлчилгээнд гарч байгаа. Ингэснээр нэг автобусанд суух хүний тоо нэмэгдэж, хүн багтахгүй үлдэх тохиолдол нь багасаж буй юм. Уг үйлчилгээг Яармагийн зам дахь чиглэлүүддээ ч мөн нэвтрүүлэхээр судалж байна.

зураг
 
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ТЭНЭГЛЭЛ
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.190.151] 2023/9/15
Түгжрэл нэмсэн шийдвэр! Санаа нь автобусаар явдаг хүмүүс тэдгийг дараа жил сонгоно. Хаалт хийж олсон мөнгөө тараана. Сонгуулийн бэлтгэл!
0 | 0 Хариулах
Хан [202.126.90.65] 2023/9/14
Ямар худалч юм бэ 1 -р эгнээтэй болгоод улам түгжрэл нэмэгдсэн өөрсдөө явдгүй болохоор мэдэхгүй байна Битгий ингэж худлаа хуцаж бай
3 | 1 Хариулах
Зочин [202.21.108.30] 2023/9/14
Yaarmagaas 120 bish, Tuv shuudan hurtel yavuulah zuv! 120 oos damjij baina. Tuv shuudan orood butsaad bhad bolno.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.30] 2023/9/14
Ahmad oyutnuud suragch bugd tuldug bolj baij l autobus saijirna! 90% ni oyutnuud baihad yaaj autobusnii uilchilgee sain baih vedee?! Oyutnuud munguu arhind l zarna, busdad unegui utgagui baina!
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.49] 2023/9/14
Масс том утгаараа бол улс орны амьдрал гацаж, удааширч бндаа. Гялгар тор барьчихаад хүнс бичиг хэрэг, барилгын материал гм цуглуулаад автобусаар яваад үз дээ. Офист суудаг цагаан захтнууд бол автобусаар явахад асуудалгүй байх, ихэнхи хүмүүсийн ажил их хохирч бн, байнга л хойшолдог боллоо. Төр гол төсөвөө уул уурхайгаас бүрдүүлдэг болохоор иргэдийн амьдрал яаж доройтох нь ч сонин биш бололтой. Ад үзэгдээд байгаа хэдэн зуун мянган хувийн машин огт ажилгүй дэмий сэлгүүцэж явдаг гэдэгт би л лав итгэхгүй.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/9/14
Хэсэгхэн хугацааны дараа оффисынхон хурдан явах гээд автуусанд суудаг болно, бусад машинаар явахаас аргагүй ажилтай хүмүүст зам сийрэгжээд эхэлнэ
1 | 1 Хариулах
зочин [202.21.104.2] 2023/9/14
Томчууд нь нийтийн тээврээр явцгаа. Багачуудаа л машинаар зөөцгөө. Ер нь тэгээд явган алхах эрүүл мэндэд тустай.
0 | 1 Хариулах
М [66.181.161.215] 2023/9/14
Зөв байхоо.тав тухад дуртай над шиг ямбархаг гарууд эхэндээ хэд хоног гонгинож байгаад болино биз.хотын төвд ажилтай бол автуусаар л явсан н дээршт.
0 | 1 Хариулах
Зочин [103.57.94.222] 2023/9/14
Яармагт бдаггүй гарууд ийм юм хиййгээд өглөө нь яадаж өөрөө явж үзсэн бгаа энэ Тамир гээч нь
4 | 1 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/9/14
ЗӨВӨӨ ЗӨВ, МАШИНТАЙ ХЭДЭН ЮМНУУД ГОНГИНООД Л БАЙГАА БИТГИЙ ТОО
4 | 3 Хариулах
Яармагийн оршин суугч [202.131.236.181] 2023/9/14
Үнэхээр худлаа шүү. Яг ид оргил түгжрээний үеэр өөрөө яваад үзээрэй. хотхоноосоо зам орох гэж удна, буцаж эргэх гэж удна, өмнөхөөсөө илүү их түгжирдэг болсон шүү. Бас гэрлэн дохиог авсан нь буруу настай хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхдүүд яаж хүйтэнд тэр туннел руу ороод гараад алхах вэ? Хотын төвийн түгжрэлээ эхлээд бууруулаач ээ. Ямар ч судалгаа байхгүй, хэдэн замын цагдаа, иргэдийг л хүнд байдалд оруулах юм даа.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.165.44] 2023/9/14
Хотын төвийн түгжрээг буулгах ганц л арга байгаа тэр нь нийтийн тээвэршдээ
1 | 1 Хариулах
ogshij bainaa [103.212.117.103] 2023/9/14
mongol hunii uhaan argagui l hurts iom.
0 | 1 Хариулах
хаха [124.158.120.114] 2023/9/14
Ip гаа сольж байж магтаарайл гэж хэлийдаа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.164.192] 2023/9/14
Автобусанд суудаг надад таалагдаж байгаа зөв шийдвэр
4 | 2 Хариулах
Зочин [66.181.164.192] 2023/9/14
Би өдөр болгон автобусанд суудаг. Сүүлийн үед автобус хурдан ирдэг бас дотроо зайтай тухтай болсон. Зөв зохицуулалт хийжээ
5 | 2 Хариулах
Зочин [202.131.245.194] 2023/9/14
Машиныг цөөлөх нь зөв шдээ. Цөөхөн машинтай, нийтийн тээврээ хөгжүүлээд түгжрэлгүй стрессгүй явдаг баймаар байна. Автомашины жил бүрийн татварыг ч гэсэн ер нь нэммээр байна. Дугуйн замаа сайжруулаад автобусаар зорчоод байвал болж байна шүү.
4 | 3 Хариулах
Emo boy [66.181.183.216] 2023/9/14
чи зайл муу новш
1 | 0 Хариулах
zochin [202.131.231.164] 2023/9/14
shinechlel hgeel bhd huuchin salj unah gj bga busnuud n yvaal bhin haaguur shinechleed bgn bl
2 | 0 Хариулах
Зочин [192.82.66.101] 2023/9/14
хот багадаад байна. Аймгийн төвүүдийг хот болгох хэрэгтэй байна
2 | 0 Хариулах
Зочин [103.215.14.2] 2023/9/14
Улам төгөлдөржүүлэх хэрэгтэй. Амжилт. - Автобусны зорчигч
2 | 1 Хариулах
Za zail zail [103.212.117.245] 2023/9/14
Usan teneg shiidweree bas surtalchilaad hevleld mungu hgj bichuuleed baigaamuu? Zugeer l teneg shiidwer gargaj ulsiin mungu idej ui olon humuusiin haraaliig idsen gedgee huleen zuvshuuruud naad nowshin tumur segnuudee zailuulaach
4 | 0 Хариулах
bb [202.179.8.130] 2023/9/14
hudlaa hutsmoii
1 | 0 Хариулах
Зочин [202.179.13.130] 2023/9/14
Харинч түгжрэл нэмэгдсэн шүү.
5 | 2 Хариулах
Зочин [203.17.23.177] 2023/9/14
угийн л түгжирдэг байсан. тэгш сондгойгоор харин хэдэн өдөр түгжрэлгүй байсан.
0 | 4 Хариулах
Зочин [103.80.211.111] 2023/9/14
Яармагт тэгш сондгой хамаагүй л дээ
3 | 0 Хариулах
Зочин [202.126.94.147] 2023/9/14
1 р эгнээгээр автобус зорчдог атлаа бусад машинууд болдоггүй. Гэтэл автобус 1-р эгнээгээр бус 2 болон 3-р эгнээгээр чөлөөтэй зорчиж эгнээ байр солихдоо 3-1 эгнээ уруу шууд дарж орж түгжрэл үүсгэдэг. Автобусыг зөвхөн 1-р эгнээгээр л зорчуулдаг болгох хэрэгтэй. 2 болон 3 дугаар эгнээгээр зорчих тохиолдолд хариуцлага ноогдуулах хэрэгтэй
3 | 2 Хариулах
Зочин [66.181.164.192] 2023/9/14
Автобусан дотор 50 60 хүн сууж яваа. Олон нийтийн эрх ашиг энд яригдана.
3 | 2 Хариулах
Зочин [59.153.115.161] 2023/9/14
Ард нь гацсан машинд хэдэн зуун хүн сууж байгаа, буруу үйлдэл гаргаж буй автобусны жолоочыг өмөөрөх хэрэггүй шүү
1 | 1 Хариулах
Зочин [66.181.165.44] 2023/9/14
Тэнэгээ машинаар зорчиж буй хүмүүс их учраас л түгжрэл үүсээд байгаа юм. 50-60 хүн чинь 20 хон м автобусанд багтчиж байгаа юм. 50-60 машин чинь хагас км зай эзэлж байгаа учраас автобус давуу эрхтэй байх нь зөв. түгжрэлийг шийдэх ганц л арга байгаа тэр нь нийтийн тээвэр. 3-4 давхар зам хийгээд ч түгжрэл арилахгүй. Бүгд сайхан зам дээрээ сэлүүхэн явдаг боллоо ч тэр олон машиныг шингээх зогсоол байхгүй. байшингуудаа нураагаад зогсоол болголоо ч зогсоолоос өөр юмгүй үзлийн хот болно.
2 | 1
Зочин [122.201.26.237] 2023/9/14
Ш**л даа. Өчигдөрхөн явж үзсэн. Хашлага л хийсэн болохоос 1-р эгнээгээр дүүрэн машин л байна лээ. Буцаж эргэдэг уулзвар дээрээ цагдаа зогсчихсон болохоор яг тэр хэсгээр нь 1-р эгнээгээр машин явж чадахгүй, 3-р эгнээ нь буцаж эргэх машинууд зогсчихсон, 3 эгнээ явж байсан машинууд 1 эгнээгээр гарах гэж дүүрэн түгжрэл л байна лээ. Ийм утгагүй зохиомол түгжрээ үүсгэж кайф авдаг гаж донтой [хориотой үг] юм уу тэр Сүхбаатар нь.
7 | 1 Хариулах
Зочин [66.181.191.222] 2023/9/14
Дэлхийд хаана ч ийм тэнэг бүдүүлэг хаалт хийдэггүй
7 | 4 Хариулах
Зочин [66.181.164.192] 2023/9/14
Хаалт таалагдаж байгаа автобусанд суудаг надад
3 | 3 Хариулах
Зочин [202.21.107.45] 2023/9/14
Дэлхийд хүмүүс нь өөрсдөө нэг эгнээгээ чөлөөлөөд бөглөрдийн билээ. Хаалт шаардлагагүй үнэн
1 | 1 Хариулах
Emo boy [202.126.90.25] 2023/9/14
эмэгнэл
3 | 0 Хариулах