Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, архи, тамхины зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” аяныг өнгөрөгч долдугаар сараас эхлүүлээд байгаа билээ.
2017 онд 792 сая буюу арван хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй гарсан байна.
Үүнээс
Улмаар 2019 онд дэлхий дахинаа найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй амьдарч, сэтгэл гутрал нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх тэргүүлэх шалтгаан болсоор байгааг мэдээлж байв.
Харин 2013 оны судалгаагаар Монгол улсын 18-64 насны хүмүүсийн дунд сэтгэл түгших эмгэг 18.4%, органик бус нойрны эмгэг 17.5%, архаг ядаргаа 16.2%, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа 11.9%, архинд донтох эмгэг 6.4%, сэтгэл гутрах эмгэг 6.2%-ийн тархалттай байжээ.
Энэхүү тоог 1984-1992 оны тархалтын судалгааны үр дүнтэй харьцуулахад сэтгэл түгших эмгэг найм дахин, сэтгэл гутрах эмгэг долоо дахин, архинд донтох эмгэг 25 дахин тус тус нэмэгдсэн байна.
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв болон ЭМЯ-наас бэлтгэн гаргаж буй сэтгэл заслын эмч болон сэтгэцийн асуудалтай тулгарсан иргэнтэй хийсэн цуврал ярилцлагуудын холбоосыг жагсаав.
Online bet буюу цахим мөрийтэй тоглоом нь сүүлийн жилүүдэд маш хурдацтай өсөж байна. Энэхүү төрлийн донтолт нь сэтгэцийн эрүүл мэндийн нэгэн асуудал болдог бөгөөд хэрвээ хэн нэгэн хүн энэ төрлийн зүйлд хэтэрхий автсан бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг зөвлөж байна.
Дэлхий дахинаа согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэж нэг минутад зургаан хүн хорвоог орхиж, жилд гурван сая хүн нас барж байна. Архинд донтох нь нэгэн төрлийн сэтгэцийн эрүүл мэндийн эмгэг байдаг бөгөөд уг өвчнөөр өвчилсөн хүн мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг зөвлөж байна.
Дэлхий дахинаа насанд хүрэгчдийн 18 хүн тутмын нэг (284 сая) нь мансууруулах бодисыг амьдралдаа нэг буюу түүнээс дээш удаагаар хэрэглэсэн байдаг. Хар тамхинаас хараат болсон бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг зөвлөж байна.
Залуу бизнес эрхлэгчдийн хувьд хувийн сэтгэлзүйн асуудлаас гадна ажлын стресс давамгай байх магадлал өндөр байдаг бөгөөд энэ төрлийн стресс, ачаалал хэт ихэдвэл мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг зөвлөж байна.
Цөөнгүй хүмүүс дунд насны хямралтай нүүр тулдаг ба энэ үед маш олон төрлийн сөрөг зүйлс хүний биед мэдрэгдэх магадлал өндөр байдаг. Хэрвээ та энэ төрлийн асуудлуудтай нүүр тулан явж байгаа бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг зөвлөж байна.
Хувь хүн бүрийн бие хүний хэв шинж, зан төлөв өөр байдаг бөгөөд төрлөөсөө хамаараад давуу болон сул тал бий. Хэт эмзэг, санаа зовомтгой төрлийн хэв шинж нь зарим тохиолдолд сэтгэл түгшил, сэтгэл гутралд ороход илүү хурдан байдаг. Хэрвээ та энэ төрлийн асуудлуудтай нүүр тулан явж байгаа бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг зөвлөж байна.
Хоёр туйлт сэтгэцийн эмгэг нь сэтгэцийн эрүүл мэндийн томоохон нэгэн асуудал юм. Хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хүмүүст ер бусын баяр баясгалан, өндөр мэдрэмж (сэтгэл хөдлөм) эсвэл сэтгэл санаагаар унах гэх мэт сэтгэлийн хөдлөл байдаг. Эдгээр сэтгэлийн өөрчлөлт нь хүний амьдралд юу болж байгаагаас үл хамааран тохиолддог.
Сэтгэл гутрал бол хайртай хүнээсээ салах, хагацах, үнэт зүйлсээ алдах, хүнд гарз хохирол учрахад илэрдэг хариу урвал юм. Энэ нь уйтгарлах, гуниглах, гутрах, түгшүүрлэх мэдрэмж бүхий сэтгэл хөдлөл нь хэдэн цагаас хэдэн өдөр үргэлжлээд арилдаг бөгөөд өдөр тутамд хийдэг ажлаа хэвийн үргэлжлүүлэх чадвартай байдаг. Харин сэтгэл гутрах эмгэг нь үүнээс ялгаатай ба тодорхой хугацааны турш байнга илэрч, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирдаг эмгэг юм.
Эрэгтэй ба эмэгтэй хүний сэтгэлзүйн онцлог тодорхой зүйлсээр өөр байдаг ба аливаа зүйлсийг хүлээж авах нь ч үүнээсээ шалтгаалаад ялгаатай байдаг. Жишээ нь эрэгтэй хүн аливаа зүйлсийг илүү өргөн хүрээгээр харж анхаарал хандуулдаг бол эмэгтэй хүн илүү жижиг нарийн зүйлс дээр анхаарал хандуулдаг. Үүнээс шалтгаалан сэтгэлзүйн эрүүл мэндийн тал дээр ч өөр өөр эмчилгээ шаардлагатай болдог.