НИТХ-ын төлөөлөгч Ж.Алдаржавхлан орон нутгийн хурлын системд шаардлагатай шинэчлэлийн талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Миний зүгээс орон нутгийн хурлын системд дараах 3 шинэчлэлийг хийх ёстой гэж үзэж байгаагаа дахин маш товчоор илэрхийлье.
- Аймаг сум, Нийслэл дүүргийн ИТХ-ыг нэгтгэх. Аль нэг шатных нь сонгуулийг цомхотгох. /ингэснээр сонгуулийн зардал хэмнэх, анхан шатанд улс төржилт, талцал хуваагдлыг багасгаж, шат дамжлага цөөрнө/
- Дэлхийн бусад орны жишгийн дагуу Хурлын төлөөлөгчийг төрийн албанд давхар ажил хийхийг хориглох. Зөвхөн сонгогчдоо иргэнээ төлөөлдөг болгож өөрчлөх. /өнөөдөр хурлын төлөөлөгчдийн дийлэнх нь засаг даргынхаа дор ажилладаг учир Засаг даргаа хянах боломжгүй болсон/
- Одоо байгаа Аймаг сум, нийслэл дүүргийн 6000 хурлын төлөөлөгчдийн тоог цөөлж цомхон чадварлаг болгох, Мөн жинхэнэ төлөөллийн ардчиллыг бий болгохын тулд байнгын ажиллагаатай байх шаардлагатай. /одоогийн байдлаар улиралд нэг удаа хуралдаж байгаа бөгөөд гаргаж байгаа шийдвэр тун бага юм/" гэв.
Эх сурвалж: www.youtube.com/watch?v=cA-xem
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!