Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай дугаарын дуудлага саяар хэмжигдэж байна

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн ерөнхий газар 2013 оны ажлынхаа тайланг өнөөдөр олон нийтэд мэдээллээ. Энэхүү мэдээллийн хуралд ЦЕГ-ын ХМА, Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Мэдээлэл судалгааны төв, Нийслэлийн Замын цагдаагийн газрынхан оролцов.

Өнгөрсөн 2013 онд тусгай дугаараар дуудлага хүлээн авдаг Мэдээлэл шуурхай удирдлагын төвд иргэд, аж ахуй нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн яаралтай тусламжийн 3,128.034 дуудлага ирсэн байна. Тухайлбал,

  • 102 дугаарт – 1,708.351 дуудлага
  • 103 дугаарт – 1,372.710 дуудлага
  • 101, 105 дугаарт – 282.993 удаагийн дуудлага иржээ. Эдгээрийн 755433 дуудлагыг шийдвэрлэсэн аж.
Эдгээрийн 755433 дуудлагыг шийдвэрлэсэн аж

Мөн  гэмт хэрэг, хэв журмын зөрчлийн 516221 /Шалгахад 25362 дуудлага нь гэмт хэргийн шинжтэй байсан/ мэдээлэл хүлээн авч, Жижүүрийн шуурхай удирдлага зохицуулалтын төв, нутаг дэвсгэрийн цагдаагийн хэлтсүүдэд дамжуулж ажилласан байна. Ийнхүү тусгай дугаарын дуудлагууд саяар хэмжигдэж байна.

2013 оны эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын тухайд.

2013 оны гэмт хэргийн гаралт. 3273 хэрэг буюу 14.8 хувиар өссөн 

Гэмт хэргийн улмаас 25015 иргэн, 157 аж ахуй нэгж, байгууллагад 159 тэрбум гаруй төгрөгийн учирсан бөгөөд энэ хохиролын 70.8 хувийг нөхөн төлүүлсэн байна.