ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Драгон төвийн үүдний шилэн фасадны хэсэгт гарсан галыг 14:45 цагт бүрэн унтраав

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:15 2023/08/21

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Шинэ Драгон төвийн үүдний шилэн фасадны хэсэгт гарсан галыг 14:45 цагт бүрэн унтраасан хэмээн Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ.

Галыг унтраахад тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэв.

14:02 2023/08/21

НОБГ: Шинэ Драгон төвийн үүдний шилэн фасадны хэсэгт гарсан галыг унтраахаар ажиллаж байна 

зураг
 
Enkhjargalan Jadamba хаяг дахь бичлэгээс авав

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Шинэ Драгон төвийн үүдний шилэн фасадны хэсэгт гал гарсан дуудлага 13:29 цагт Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 26, 18 дугаар ангийн алба хаагчид гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Гал түймрийн тархалтыг 14:02 цагт зогсоосон. Бүрэн унтраахаар ажиллаж байна. Уг төвийн баруун хойд талд ШТС байдаг тул галын тархалтыг шуурхай зогсоосон болохыг НОБГ мэдээллээ.

13:55 2023/08/21

Драгон төвд 13:30 цагийн орчимд гал гарчээ. 

Одоогоор галын шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл тодорхойгүй байна.

Нийслэлийн Онцгой Байдлын Газраас галын дуудлага мэдээлэл хэзээ ирсэн талаар болон хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа талаар тодруулахад "Мэдээллээ нэгтгэж байна, удахгүй хариу өгөх болно" гэлээ.

Албаны эх сурвалжийн мэдээллийг хүргэх болно.