Ажлын байрны нээлттэй өдөрлөг нь 2023.08.22-ны Мягмар гарагт 10-18 цагийн хооронд Эрх чөлөөний талбай буюу Тэнгис кино театрын зүүн талд болно.
Байгууллага өргөжин тэлэхийн хэрээр ажлын байр нэмэгдэж байгаатай холбоотойгоор нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулж байна. Бид хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц цалин урамшуулал, өсөн дэвших боломжийг үргэлж ажилтнууддаа олгон ажилладаг бөгөөд манай компанийн ихэнх хувийг 35-доош насны эрч хүчтэй, эерэг хандлагатай, шинийг санаачлагч, бүтээлч залуу хамт олон бүрдүүлдэг билээ.
Та доорх линкээр орж анкетаа бөглөх боломжтой ба анкет илгээсэн ч нээлттэй ажлын байрны өдөрлөгт биеэр ирж уулзаж, ярилцлагад орох боломжтой.
Нийт ажлын байранд ажилд орох хүсэлтэй иргэд, хэрэглэгчдийгээ бүртгэн хүлээн авч, ажлын байрны танилцуулга, ярилцлагыг газар дээр нь хийх болно.
Цахим технологи, цахилгаан барааны их дэлгүүр 𝐏𝐂 𝐌𝐀𝐋𝐋
Дэлгэрэнгүй мэдээллийг: 9902-0241, 9902-4168
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!