Санхүүгийн зохицуулах хорооноос улирал бүр эрхлэн гаргадаг санхүүгийн салбарын хоёрдугаар улирлын тойм гарлаа. Энэхүү тойм нийт есөн бүлэгтэй ба бүлэг тус бүр салбарын төлөв, хүртээмжийн үзүүлэлт, бүтээгдэхүүн үйлчилгээ, ашигт ажиллагаа, тогтвортой байдал, бодлого зохицуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл багтсан.
Харин хөрөнгийн зах зээлийн бүлэгт уул уурхай гаралтай түүхий эдийн зах зээл /дуудлага арилжаа/-ийн тоон мэдээлэл, банк бус санхүүгийн салбарын хэсэгт ногоон зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ түүнчлэн сэндбокс бүлгийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар тус тус шинэ мэдээлэл багтлаа. Улирал бүл тогтмол гардаг санхүүгийн салбарын тойм мэдээнээс салбарын ерөнхий төлөвийг инфографик, товч хураангуй, сонирхолтой байдлаар салбарынхан болон уншигчдад харуулахыг зорьсон бөгөөд хавсралтаас дэлгэрэнгүй тоог харах боломжтой.
Санхүүгийн салбарын энэ оны хоёрдугаар улирлын тоймтой энд дарж танилцана уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!