ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

“ХӨРӨНГӨТӨН” ХААЛТТАЙ ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 8 сарын 16
Сурталчилгаа
зураг
 

Өндөр дүнгээр хөрөнгө оруулагчдын “Хөрөнгөтөн” хаалттай форум 2023.08.11-ний өдөр зохион байгуулагдлаа. Жил бүр 300 хөрөнгөтөн Хөрөнгө оруулалтын зах зээлийн боломжуудад хаалттай хүрээнд нэвтэрч, Монголын Эдийн засгийн потенциалыг нэмэгдүүлдэг уламжлалтай. 

“Хөрөнгөтөн” бол Мэргэжлийн холбоод, Дэлхийн болон Монголын топ эрдэмтэд, экспертүүд, өндөр шалгуур хангасан Санхүү, Үл хөдлөх, Технологийн төслүүд хамтран, хаалттай хүрээнд зохион байгуулдаг Хөрөнгө оруулалтын зах зээлийн нэгдсэн платформ юм.  

2023 оны Хөрөнгөтөн форумд салбар бүрдээ тэргүүлэгч компаниуд нэгдэж, уригдан ирсэн хөрөнгөтнүүдтэй мэргэжлийн, урт хугацааны харилцаа холбоо тогтоолоо.  

Монголын Хөрөнгө оруулалтын зах зээлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Хөрөнгөтөн форумын Ерөнхий спонсор “Инвескор” санхүүгийн групп, Мони Маркет Фанд ХХК, Онцлох төслөөр оролцсон “Голомт капитал ҮЦК” ХХК, “Бичил глобус” санхүүгийн нэгдэл,  “ЛэндМН ББСБ” ХК, Грийн групп болон төслөөр оролцсон Тера групп, “Очун ҮЦК” ХХК, Монре даатгал болон Маш зээлийн аппликейшн тус бүрд  талархал илэрхийлье.

ТАВИГДСАН ИЛТГЭЛҮҮД:

-   “Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, дунд хугацааны өсөлтийн төсөөлөл”
    Эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаа

-   “Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалтын зах зээлийн чиг хандлага”
    “Конекс” биржийн захирал Ким Дае Чун

-   “Дижитал шилжилт: Виртуал орчинд ажиллах нь”
    МУИС-ийн профессор, Гүюүк метаверсийн үүсгэн байгуулагч А.Энхбаяр

-   “Оюуны өмч ба Үнэ цэн”
    Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэргүй

ТАНИЛЦУУЛАГДСАН ТӨСЛҮҮД:

-   “Төв азийн зах зээл”
    “Инвескор капитал ҮЦК”-ийн Хөрөнгө оруулалтын банк хариуцсан захирал Э.Тулга

-   “Финтек хөрөнгө оруулалт”
    “Голомт капитал ҮЦК ХХК”-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ

-   “15 жил итгэлээр баталгаажсан өсөлт”
    Бичил глобус санхүүгийн нэгдлийн дэд захирал Б.Баярчимэг, “Соно финтек ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Б.Номин-Эрдэнэ

-   “Өнгөрсөн, Одоо, Ирээдүй”
    “ЛэндМН ББСБ”-ийн дэд захирал Д.Баасандорж

-   Үл хөдлөхийн потенциал
    “Грийн групп”-ын Актив гарден төслийн маркетингийн албаны дарга Б.Чингис

-   “Мөнгөний захын шинэ бүтээгдэхүүн”
    “Мони Маркет Фанд ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Г.Батжаргал

-   “Хувийн хөрөнгө оруулалтын сан”
    “Очун ҮЦК ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Г.Оргил

Та “Хөрөнгөтөн форум”-д танилцуулагдсан төслүүдэд өндөр дүнгээр хөрөнгө оруулж, Эдийн засагтаа хүч нэмэх замаар үлэмж өгөөж хүртэхийг хүсвэл дээрх байгууллагуудтай цаг товлон уулзалт хийх боломжтой.

ХӨРӨНГӨ ТАНЬ ХУР АРВИЖИХ БОЛТУГАЙ!

www.hurungutun.mn

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЕИЙН ЗУРГУУД

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.