Дэлхийн алдарт контент бүтээгч, Nas Daily-ийн үүсгэн байгуулагч Nuseir Yassin Монголд иржээ.
Уг арга хэмжээнд олон улсын сая сая дагагчтай 20 гаруй контент бүтээгч оролцох бөгөөд Монголыг дэлхийд сурталчлан таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж байгааг Соёлын Яамнаас мэдээлэв.
Соёлын сайд Ч.Номин "Дэлхий даяар 70 сая гаруй дагагчидтай Nas компанийн үүсгэн байгуулагч Nuseir Yassin олон улсын контент бүтээгчдийн Nas Summit арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулахаар Чингис Хаан ОУНБ-д өнөөдөр газардлаа.
“Nas Summit-2023” арга хэмжээнд олон улсын сая сая дагагчтай 20 гаруй контент бүтээгчид оролцох бөгөөд Монгол Улсыг дэлхийд сурталчлан таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж байна" хэмээн цахим хаягтаа бичжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!