“Элэгний 7 хоног”-ийн хүрээнд хийгдэх ажилтай холбогдуулан ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ тухай тэрбээр "Монголд Хавдар Судлалын Үндэсний Төв үүсэн байгуулагдсан цагаас хойш нэлээд олон жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хавдар судлалын салбар хөгжиж ирлээ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд элэг цөс нойр булчирхайн хавдрын эмчилгээг цогцоор нь хөгжүүлэхээр ажилласан. Хичээл зүтгэл гаргаж ирсний хүрээнд манай улсын элэг, цөс нойр булчирхайн хавдрын эмчилгээний хөгжил орчин үетэй хэр хөл нийлж явааг тодорхойлох зорилгоор дараа долоо хоногт элэг, цөс, нойр булчирхайн хавдрын 7 хоногийг зохион байгуулах гэж байна.
Долоо хоногийн хүрээнд,
Түүнчлэн Монгол Улсад энэ жилээс дархлаа эмчилгээг нэвтрүүлэх гэж байгаа. Ингэснээр Монгол хүнд дархлаа эмчилгээ нэвтрэх боломжтой болно. Ирэх долоо хоногт ирэх олон улсын мэргэжилтнүүд уг эмчилгээний үр дүн олон улсад ямар байгааг мөн танилцуулах онцлогтой.
Дархлаа эмчилгээ гэдэг нь хүний биеийн дархлаа эсүүдийг идэвхжүүлж, тэр эсүүдээр дамжуулан хавдрыг устгах шинэ эмчилгээний технологи юм.
Энэ эмчилгээ өндөр үнэтэй байсан учраас бид хэрэглэж чаддаггүй байсан юм. Одоо оруулж ирэхээр Эрүүл мэндийн яам олон улсын Швейцарын компанитай гэрээ байгуулж тохиролцоор ажиллаж байгаа. Энэ нь амжилттай болбол Монголд хавдрын эмчилгээнд орж байгаа хүмүүст хэрэглэгдэх боломж бүрдэн, амьдрах хугацаа уртсах боломжтой болох юм" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!