УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягт холбогдох хэргийг прокурорт шилжүүлсэн тухай АТГ-аас өмнө нь мэдээлж байсан. Харин прокурорын байгууллагаас уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Энэ талаар Авлигатай Тэмцэх Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Нүүрсний гэх тодотголтой хэрэгт УИХ-ын зарим гишүүн шалгагдаж байгаа.
Тодруулбал УИХ-ын гишүүн асан болон "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан нарын 11 хүнд холбогдох хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 2023 оны долдугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн.
Нийслэлийн прокурорын газраас өчигдөр буюу наймдугаар сарын 1-ний өдөр уг саналын дагуу эдгээр хүмүүст яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байгаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт бүлэг байгуулах түүнд элсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, хахууль авах, өгөх, мөнгө угаах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлөх зэрэг нөхцөл тогтоогдсон" гэв.
Мэдээллийг UBN.mn шууд дамжуулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
|