ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Болгар улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцуулах сонгон шалгаруулалт үргэлжилж байна

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
pg13.ru

2023-2024 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Болгар Улсад бакалавр, магистр болон докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэл үргэлжилж байна.

Бүртгэл 2023 оны долдугаар сарын 6-ны өдрөөс наймдугаар сарын 18-ны 17:30 цаг хүртэл цахимаар явагдах юм.

Нэг. Тавигдах шаардлага

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаж төгссөн Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+)
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй)
  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны)
  • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны)
  • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх

Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл, хяналтын тоо

Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр

  • бакалаврын түвшний сургалтад гурван оюутан,
  • магистрын түвшний сургалтад дөрөв,
  • докторын түвшний сургалтад нэг оюутан

Нэр дэвшигчид Болгарын их, дээд сургуулийн жагсаалт, сургуулийн рейтенгийн системтэй http://rvu.mon.bg, https://rvu.nacid.bg/home болон https://rsvu.mon.bg/rsvu4/#/ холбоосоор, болгар, англи хэлээр танилцан, суралцах сургууль, мэргэжлээ сонгох боломжтой.

Гурав. Бүртгэл

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ.

Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “Баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

Бакалаврын сургалтад бүртгүүлэх иргэд:

  • Цахим өргөдөл https://scholarship.esis.edu.mn/ нэвтэрч анкет бөглөнө.
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх/;
  • Элсэлтийн Ерөнхий шалгалтын батламж, Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх
  • Бүгд Найрамдах Болгар Улсын их, дээд сургуулиас олгосон болгар хэлний мэдлэгийн тухай баримт бичиг – хэлний бэлтгэлгүйгээр шууд үндсэн ангид суралцах нэр дэвшигчдэд хамаарна.
  • Бүгд Найрамдах Болгар Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Монгол эсвэл Англи хэлээр 500 дээш үгтэй байх/;
  • Гадаад паспортын хуулбар;
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг;
  • БНБУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл
  • Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/

Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд

  • Цахим өргөдөл https://scholarship.esis.edu.mn/ нэвтэрч анкет бөглөнө.
  • Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалт нотариатаар баталгаажуулж Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх;
  • Бакалавр, магистрын түвшний Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/. Хэрвээ гадаадад төгссөн бол дипломын хуулбар, баталгаат орчуулгын хамт байх;
  • Бүгд Найрамдах Болгар Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Монгол эсвэл Англи хэлээр 600 дээш үгтэй байх/;
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд заавал хавсаргана)
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг;
  • БНБУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл
  • Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/

 

Эх сурвалж: БШУЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [37.220.197.29] 2023/7/20
Ene Bolgar bish Ungar ulsiin Budapest hotiin zurag shig haragdaad baih yum, setguulch ee? :)
2 | 0 Хариулах
Зочин [59.153.113.253] 2023/7/20
Баян өлгийдсурсан ньдээршүү
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.185] 2023/7/20
Энэ үзэсгэлэнт сайхан орныг цагаан арьстнууд л сайн сайхан авч явж чадна. Тэнүүлчин харууд, арабууд латин америкууд маш муухай болгож сүйрүүлнэ.
1 | 0 Хариулах
Surgaaliar ariusna [202.126.88.166] 2023/7/20
Dajgui uls.
1 | 0 Хариулах
Zoc'hin [103.11.195.2] 2023/7/20
Яаж шалгаруулж авах нь сонин байна даа
0 | 0 Хариулах