Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Отгонсүх томилогджээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр болжээ. 

Тус хурлаар "Монголын төмөр зам" ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн удирдлагуудыг томилсныг танилцуулсан байна.

Тухайлбал 

  • "Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Отгонсүх,
  • "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Будбаяр нар томилогджээ. 

Намтар

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх

Боловсрол:

  • 1989-1999 онд Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын хоёрдугаар дунд сургууль
  • 2001-2004 онд Монгол Улсын Их Сургуулийн Философи, нийгэм, улс төр судлал бакалавр
  • 2011-2013 онд Удирдлагын академийн Нийгмийн ухааны магистр
  • 2014-2015 онд АНУ-ын Saint Thomas University Олон улсын хуульч
  • 2018-2020 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Механик инженерийн магистр мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал: 

  • 2009-2012 онд Өвөрхангай аймаг,  Хархорин сумын Засаг даргын орлогч, Засаг дарга
  • 2015 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Сайдын зөвлөх
  • 2017 онд ЭХЯ-ны “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн захирал
  • 2017-2019 онд ЭХЯ-ны “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ний захирал
  • 2019-2020 Нийслэлийн Зам тээвэр хариуцсан Засаг даргын орлогч бөгөөд, төслүүдийн удирдагч
  • 2020-2021 онд Улаанбаатар хот дахь гаалийн газрын дарга
  • 2021-2022 Замын-Үүд дэх гаалийн газрын дарга
  • 2022-2023 Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргаар
  • 2023 оны долдугаар сараас эхлэн “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон.

"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр  

Боловсрол: 

  • 1984-1994 онд Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль
  • 1994-1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. Бакалавр зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1998-1999 онд Худалдаа хөгжлийн банканд эдийн засагч
  • 2002-2004 онд ХБНГУ-ын  “FFS” банканд эдийн засагч
  • 2004-2006 онд Улаанбаатар банканд ахлах эдийн засагч
  • 2006-2009 онд “Кредит Монгол” ХХК-ийн зээлийн газрын захирал
  • 2009-2012 онд “Женерал Финанс” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2012-2016 онд “Цэлмэг Ази Констракшн” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал
  • 2017-2019 онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн  захирал  
  • 2023 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл “МТЗ” ТӨХК-ийн эдийн засгийн албаны дарга
  • 2023 оны долдугаар сараас эхлэн “ТТЗ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон.