Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын гарди М.Бадарч Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа болж дууслаа. 

Энэ жилийн наадмын үзүүр түрүүнд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарди М.Бадарч болон Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын харцага Ц.Бямба-Отгон үлдсэн юм.

Улсын гарди М.Бадарч ес даван түрүүлж улсын арслан цолтон боллоо. Харин улсын харцага Ц.Бямба-Отгон найм даван үзүүрлэж улсын гарди цол хүртлээ. 

Улсын гарди М.Бадарч Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж улсын арслан цол хүртсэнээр 100 жилийн ойг тохиож буй Архангай аймгийн ард түмнийгээ баясгав.

Харин Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын харцага Ц.Бямба-Отгон энэ жилийн наадамд үзүүрлэснээр 2009 оноос хойш Өвөрхангай аймгийн бөх Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд шалгараагүй гэсэн статистикийг зогсоосон юм.

ФОТО: