ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Гол үерлэсэн газруудад сэтэлгээ хийснээр усны урсац нэмэгдэж байна

ikon.mn
2023 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод үргэлжлэн бороо орж, үерийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:

-Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргийн найман байршилд үерийн нөхцөл байдал үүсээд буй. Эдгээр байршилд Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Геодези, усны барилга, байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Замын хөгжлийн газар, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, зэвсэгт хүчний анги байгууллага, дүүргүүдийн гамшгаас хамгаалах албаны нийт 1,050 ажилтан, алба хаагч 122 техниктэй 24 цагийн турш үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны 170 дугаар цэцэрлэг орчим, 9 дүгээр хорооны зам дагуу, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд Сэлбэ гол гэсэн байршилд далан хальсан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо буюу Дамбадаржаа орчим, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо Сэлбэ голын зүүн тал, “Алтай” хотхоны орчмын нөхцөл байдлыг хяналтдаа аваад буй.

Үерт автсан айл өрхүүдээс Чингэлтэй дүүрэгт 50, Сүхбаатар дүүрэгт 12 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн. Цаашид нүүлгэн шилжүүлэх шаардлагатай айл өрх Чингэлтэй дүүрэгт 100 орчим, Сүхбаатар дүүрэгт 17, Сонгинохайрхан дүүрэгт 20 байна.

Сэлбэ голын хамгаалалтын бүсэд баригдсан барилга байгууламжийн талаар товч мэдээлэл хүргэх нь зүйтэй.

Тодруулбал Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “S Outlets” 2009 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэн Д.Батзориг Сэлбэ голын хамгаалалтын бүс дэх 288 ам метр газрыг автомашины засвар, үйлчилгээний зориулалтаар иргэн А.Амарсайханаас 15 жилийн хугацаатай шилжүүлэн авсан. Нийслэлийн Засаг даргын  2009 оны захирамжаар талбайн хэмжээг 1,665 мкв, 2015 онд 2,409 м.кв болгож нэмж олгосон байна. Анх түр байрны зориулалтаар албан даалгавраа авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй байгууламж юм.

Түүнчлэн “авлига хороолол” гэгдээд буй “Эм энд Жи констракшн” компанийн барилгын тухайд мэдээлэл өгье.

Тодруулбал Нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 118,000 м.кв орон сууцны зориулалттай газрыг таван жилийн хугацаатай ашиглуулахаар баталгаажуулсан.

Хожим 2013 онд ногоон байгууламж, усан парк, спорт цогцолборын зориулалтаар олгогдсон 11.8 га газарт 2014 онд архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг батлуулсан байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны захирамжаар “Эм энд Жи констракшн” ХХК-д 29,444 ам метр газрыг үйлчилгээний зориулалтаар, 79,875 ам метр газрыг үйлчилгээ усан парк, спорт цогцолбор зориулалтаар тус тус хэсэгчлэн талбайн хэмжээ, зориулалт өөрчилсөн байна.

Нийслэлийн Засаг даргын 2020, 2021 оны захирамжаар дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн ч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу дээрх захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингээд Нийслэлийн Засаг даргын 2022 оны захирамжаар худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, орон сууц болгон зориулалтыг өөрчлөн, хэсэгчлэн хувааж шийдвэрлэсэн юм.

Гол үерлэсэн газруудад сэтэлгээ хийснээр усны урсац нэмэгдэж байна. Тухайлбал ТЭЦ-4, Гурвалжингийн гүүр, "АПУ" ХХК-ийн ар зэрэг дөрвөн байршлын гүүрэнд томоохон сэтэлгээ хийсэн. Нийт 18 байршилд усны урсцыг нэмэгдүүлэх сэтэлгээг хийж байгаа.

Хүндрэл үүссэн байршлууд дээр Зэвсэгт хүчний 250 орчим албан хаагч ажиллаж буй, цаашид мөн 100 цэрэг хүч нэмж ирнэ.

ХСИС, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хилийн цэргийн сургуулиас 100-150 алба хаагч Чингэлтэй дүүргийн 13, 15, Сүхбаатар дүүргийн 13, 15 дугаар хорооны байршлууд дээр зохион байгуулалтад ороод ажиллаж байна. Үүн дээр нэмээд Хил хамгаалах ерөнхий газрын 100, Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газраас 210 алба хаагч машин техниктэй хүч нэмж ажиллах нь. Мөн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж буй 180 гаруй хүн ажиллаж байна.

Хүндрэлтэй нөхцөл байдлыг хэвийн түвшинд оруулахын тулд дотоодын цэргийн анги, нэгтгэлээс 150 алба хаагч, онцгой байдлын 565 алба хаагч, цагдаагийн бие бүрэлдэхүүний 461 алба хаагч гурван байршилд ажиллаж байна.

Үерийн аюулаас сэргийлэх, нөхцөл байдал хүндэрсэн байршилд ажиллахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд оролцож, дэмжиж байна. Тухайлбал уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд үүсээд байгаа нөхцөл байдалд  хөрөнгө санхүү гаргахаас гадна ковш болон бусад машин механизмуудыг дайчлан ашиглуулж байна. Энэ бүхэнд Улсын болон Нийслэлийн онцгой комиссын зүгээс талархаж байгаагаа бас илэрхийлье.

Улаанбаатар хотынхоо тулгамдсан асуудлыг бид хамтдаа шийдэж ажиллах нь чухал юм.  Үер усны аюул өнгөрсний дараа хот даяар цэвэрлэгээ хийнэ. Үүнд ард иргэд, ААН, компаниуд идэвх санаачилга, хүчин чармалт гаргаасай гэж хүсэх байна гэлээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.144] 2023/7/9
Uls orniig teneg bohchuud bish engineer humuus avch udirdaj yvdag. Teneg bohchuudiin uhaan hezeech hurehgui. Edend avilgal luivar tender l heregtei.
0 | 0 Хариулах
Риам [202.9.46.205] 2023/7/9
Энэ байгууллагад гар бие оролцсон шүүгч хот ын засаг дарга холбогдох шат шатны хурган дарга нар авилга өгч чадсан шигээ хохирлыг барагдуулах хэрэгтэй эцэст нь хэдэн хувиа хичээсэн хүнээс болж иргэд эрүүл мэнд эд хөрөнгөөр хохирч байхад яаагаад нурааж чадахгүй байгаа нь хэзээ нэг өдөр байраар нь амь эрсдэнэ
0 | 0 Хариулах
Талын чоно [203.23.49.130] 2023/7/8
Ойлгомжтой авилга хээл хахууль явагдсан байна шоронд байх ёстой хүмүүс яагаад чөлөөтэй яваад байна.
0 | 0 Хариулах
Зочин [80.102.41.90] 2023/7/7
Zailaach,ergvv mini
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.252] 2023/7/7
Ариутгал
1 | 0 Хариулах
Зочин [103.242.47.254] 2023/7/7
S outlet авилга хороолол гэх мэт үерийн далан боож барьсан барилгуудыг нурааж байж дараа дараачийн аюулаас олон хүнийг хамгаална. зоригтой нурааж авилгач баагийнууд, зоргоороо авирлагч нарт шанаа өгөхөөс өөр аргагүй, жаахан мөнгөтэй болсон цөөхөн үхэрнээс болж монголын хүн амын тал хувь нь аюулд өртөж болохгүй
4 | 0 Хариулах
Зочин [66.181.167.190] 2023/7/7
"Ингээд Нийслэлийн Засаг даргын 2022 оны захирамжаар худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, орон сууц болгон зориулалтыг өөрчлөн, хэсэгчлэн хувааж шийдвэрлэсэн юм." гэсэн байна. Хотын дарга та зөвшөөрлийг нь өөрөө олгосон л юм байна ш дээ. Энийгээ одоо яахын
2 | 0 Хариулах
Зочин [202.21.118.198] 2023/7/7
Асуудал гарангууд хамтдаа асуудлаа шийдэх болчихдог, мөнгө цохих болхоороо эрх мэдлийн асуудал гэж авдаг. Энэ хулгар чихтийн багт олигтой инженер ганц ч байхгүй, дандаа удирдахуйн ухаан төгссөн дарга мэргэжилтнүүд юу шийдэх вэ дээ хөөрхий, харж байгаад л энэд нь шуудай элс тавиад үзвэл яахуу гэх маягийн л хүмүүс байгаа. Бид татвараа төлсөн, асуудлыг чи өөрөө шийд. Бас энэ бол байгалийн гамшиг биш, хот буруу төлөвлөлтийн гай, шууд хүний хүчин зүйлтэй холбоотой. Тиймээс эдгээр газар зөвшөөрөл өгсөн газрын мэргэжилтэн, төлөвлөгөөг нь баталсан хотын ерөнхий архитектор, мөн шууд удирдлага нь болох Сумьяабазарыг шууд огцруулах хэрэгтэй. Ингэж байж хариуцлагын систем тогтоно, хөгжил ярьна чадахгүй бол чацга царайлаад шавартайгаа хутгалдаад байж бай монголчууд аа
5 | 0 Хариулах
Зочин [202.125.25.220] 2023/7/7
Байгаль шалгуурт ингээд уналаа, эргүү Сумяабазар МАНгарууд тэрбум, тэрбумаар хэрэгцээгүй бурханы хөшөө балгас, усан оргилуур барьж чавчаа хийдэгийн балаг гай. Хэдий байгалийн гамшиг ч Монгол шиг 21 зуунд модон жорлонгийн асуудлаа шийдэхгүй баас шээсэндээ хөвдөг орон байхгүй тэнэг, мэдэмхий Сумьяа.
5 | 0 Хариулах
Зочин [103.57.93.117] 2023/7/7
Уг нь хотын дарга нарын дундаас хамгийн үр бүтээлтэй хамгийн сайн ажиллаж бгаа нь Сумъяабазар. Хотын өнгө төрх зогсоолууд, зам талбайг ямар сайхан болгов. Өмнөх дарга нарын газар олголтоос буруудсан үер болсонд одоогийн хотын дарга буруугүй. Даанч АН ын улсаа нураагсадад энэ их бүтээл ажил нь таалагддаггүй. Байнга муулдаг. Аргагүй шүү дээ тэд ажил хийсэн бүтээсэн хүнд дургүй. Монгол улсыг нураагсадыг магтддаг. Сумъяабазар танай Бат Үүл гэх бирд шиг гялгар уут тарааж мөнгийг нь идэж онигоо болоогүй шүү.
3 | 8 Хариулах
Зочин [66.181.161.13] 2023/7/7
Сумтай лалраа огцроочээ, чамд энэ хот дэндүү томдож бна! явж аймгаа л оролд
1 | 1 Хариулах
Зочин [202.55.188.38] 2023/7/7
Үерийн замыг чөлөөлж урсгадаггүй, хот руугаа байр зам руугаа урсгаж үерээс гарч байгаа юм уу Сумтай П минь ээ
0 | 0 Хариулах
зочин [66.181.168.8] 2023/7/7
ишшшш цааваасдаа байж байгаа царайг нь.....
1 | 0 Хариулах
Иргэн [64.119.26.195] 2023/7/7
Шинээр байр авах бодолтой байгаа юм. Энэ хавиар лав байр авахгүй ээ. Хэрэв авахаар бол эрсдэлтэй гэдэг утгаар тохирсон хямд үнээр авах сонирхолтой байна.
0 | 0 Хариулах
иргээ [202.126.89.251] 2023/7/7
Авилгхтаы иэмцэж баыгаа мөртлөө Авилга нэртэы хороололтоы аын Авилга ордон авилга бууз хуушуур авилга ресторан Авилгамнэртэы хүүхэд өүүр моодонд орох юм бн л да
2 | 0 Хариулах
Зочин [126.22.9.118] 2023/7/7
Шившиг минь зүгээр далдраач ээ, үхжийсан мулгуу хулгайч пяздуу
1 | 0 Хариулах
Зочин [192.82.84.222] 2023/7/7
Сумтайбузар хулгайч
4 | 1 Хариулах
Зочин [103.57.93.117] 2023/7/6
Уран ган гийн урл талын шинэ барьж буй гүүрийг нэн яаралтай нураа. Зөө. Үгүй бол усны урсацыг маш их боож бна. Мөн авилга хорооллын гүйцэтгэлийг зогсоо нураа. Алтай хотхоны өмнөх голын голидролыг цэвэрлэж саадуудыг нураа . Өөр арга байхгүй. Өшөө том үер болбол яах юм.
5 | 0 Хариулах
Irgen [192.82.71.200] 2023/7/6
SUMIYABAZAR AVILGA HOROOLOL OO UMUURCH BSAN BIZ DEE. Uneheer nuraaj bused company d sanuulga bolgoj ahij huuli zorchil gargahgui bmaar bna
5 | 0 Хариулах