Зарим газар зам хаасан тул нийтийн тээврийн Ч:61,Ч:56,Ч:71,Ч:32Б,Ч:42,Ч:10 чиглэлийн 53 тээврийн хэрэгслийн маршрутад түр өөрчлөлт оруулжээ. Үүнд:
Натур худалдааны төвөөс Нарны замын уулзвар, Баянмонгол хорооллын нүхэн гарцнаас Хүннүгийн гудамж, Энхтайвны өргөн чөлөөний нүхэн гарцнаас Нарны гүүрний уулзвар, Нийслэлийн өргөө амаржих газрын уулзвараас Нарны замын уулзвар хүртэл Сэлбэ, Дунд гол дагуу авто зам, замын байгууламжийг өнөөдрөөс эхлэн үерийн нөхцөл байдал арилах хүртэл тодорхойгүй хугацаагаар түр хаагаад буй.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!