Simple апп СЗХ-оос санхүүгийн чадавхын зэрэглэл тогтоох тусгай зөвшөөрөлтэй зээлжих зэрэглэл тогтоогч “МИРА” агентлагаас Монгол Улсдаа анх удаа дотоодын BBB+ зэрэглэлийг авлаа.
BBB+ нь хөрөнгө оруулалтын зэрэглэлийн ангилалд багтаж байгаа бөгөөд дунд зэргийн эрсдэлтэй буюу хөрөнгө оруулалт хийх боломжтой зэрэглэл юм.
МИРА нь бонд болон байгууллагын зээлжих зэрэглэл тогтоох, ногоон бондын баталгаажуулалт, ЖДҮ-ийн зэрэглэл, бизнесийн магадлан шалгалт (due diligence), судалгаа хийх гэсэн 5 төрлийн үйлчилгээ үзүүлдэг.
Ийнхүү Simple нь дотоодын зэрэглэл тогтоох компаниар зэрэглэл тогтоолгосон анхны компани боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!