Гэрийн алсаас хянах ухаалаг нэвтрэх систем
Нэвтрэх систем нь албан байгууллага төдийгүй орон сууц, амины орон сууцны аюулгүй байдлыг хангах биет аюулгүй байдлын нэгэн шийдэл бөгөөд гадна хаалганы дэргэд камертай домофоныг суурилуулан тухайн агшинд болж буй дүрс болон дууг хяналтын дэлгэц, гар утаснаас хянах боломжтой шийдэл юм.
Statista.com-д дурдсанаар ухаалаг гэрийн аюулгүй байдлын дэлхийн зах зээл 2022 онд 3,27 тэрбум ам.доллар байсан бол 2025 он гэхэд тус зах зээл 5 тэрбум ам.доллар давах төлөвтэй байна.
Нэвтрэх хяналтын системийг суурилуулснаар ямар давуу талууд үүсэх вэ?
- Орчны хяналт, менежмент сайжирна
- Харуул хамгаалалтын зардал буурна
- Өөрийн хүсэлт шаардлагын дагуу нэвтрэх эрхийг зохион байгуулах
- Тухайн бүсэд нэвтэрсэн хүмүүсийн бүртгэлийг хялбараар харах боломжтой.
Аюулгүй байдлыг бүрэн хангах, хэрэглэхэд хялбар, дэвшилтэт технологи дээр суурилсан AXIS A8207-VE Mk II домофоныг амины орон сууцанд суурилуулахад тохиромжтой.
AXIS A8207-VE Mk II домофон
Гадна хаалганы дэргэд камертай домофоныг суурилуулан тухайн агшинд болж буй дүрс болон дууг ухаалаг утсаа ашиглан дэлхийн хаанаас ч харах бөгөөд бусад төхөөрөмжүүдтэй хослон ажиллаж хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг бүрэн хангахаар зориулагдсан нь Axis брэндийн хамгийн том давуу тал билээ.
Ухаалаг нэвтрэх төхөөрөмжийг сонгож байгаа хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа бол цогц систем биш олон салангид тоног төхөөрөмжийг сонгодог.
Иймд мэргэжлийн инженерүүдийн тусламжтайгаар дэвшилтэт технологи бүхий гэрийн ухаалаг нэвтрэх системийг амины орон сууцандаа суурилуулж, ашиглалтын хамгийн найдвартай өгөөжийг хүртэх боломж танд байгааг дуулгая.
Нэвтрэх удирдлагын төхөөрөмжийн төрлүүд
Дээрх 4 төрлийн нэвтрэх удирдлагын төхөөрөмжийг серверийн өрөө, дата центр, үйлдвэр зэрэг нууцлал илүү шаарддаг оффис, барилга байгууламжид тохиромжтой. Түүнчлэн давхар нууцлал хийх боломжтойгоороо давуу талтай.
Технологийн дэвшилтэд шийдэл бүхий AXIS брэндийн бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсад "Таван Богд Солюшнс" ХХК албан ёсны эрхтэйгээр борлуулахын зэрэгцээ үйлчилгээний найдвартай байдал болон хяналтын камерын таралтгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор мэргэшсэн инженер техникийн ажилчдаас бүрдсэн чадварлаг баг ажиллаж байна.
Та тэдэнтэй холбогдон, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Холбогдох утас: 7500-7777
Facebook: Tavan Bogd Solutions LLC
Хаяг: ХУД, 3-р хороо, Таван Богд Группийн төв байр
#Хяналтын камер, #Камер, #IP камер, #AXIS, #Камерын үзүүлэлт, #Таван_Богд_Солюшнс #Сүлжээний камер #Хувь хүний нууцлал #Биет аюулгүй байдал, #Камерын дүрс, #Камерын нягтаршил
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

