Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт өчигдөр 20:00 цагийн орчимд усархаг бороо орсны улмаас үерийн ус жоншны уурхайн 30-40 орчим метрийн гүнтэй цооног руу урсан оржээ.
Тухайн үед уурхайн гүнд ажиллаж байсан хоёр ажилтан гарч чадаагүй гэх дуудлага Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-т бүртгэгдсэн бөгөөд усыг соруулах ажиллагааг эхлүүлсэн аж.
Хоёр иргэнийг гаргахаар Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж байна. Мөн ОБЕГ-ын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар өнөөдөр 05:20 цагт Хэнтий аймгийн чиглэлд хөдөлжээ.
Одоогоор хоёр иргэнийг гаргаагүй байгааг ОБЕГ-ын албаны эх сурвалж хэлэв.
Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.
Онцгой байдлын газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|