ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс Чех улсын жуулчдын алхалтын замын тэмдэглэгээг ашиглах эрхтэй боллоо

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Зургийг твитерээс ашиглав

Монголын явган алхалтын холбоо Чехийн аялагчдын клубтэй хамтран ажиллаж, Чех улсын жуулчдын алхалтын замын тэмдэглэгээг ашиглах эрхийн гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.

Ингэснээр Богд уулын Дугуй цагааны чиглэлд “Явган алхалтын замын олон улсын тэмдэг тэмдэглэгээний стандарт”-ийг нэвтрүүлэх ажлын эхлэл тавигдаад буй. 

Чехийн явган аяллын тэмдэглэгээний стандарт нь бусад өрсөлдөгч стандартуудтай харьцуулбал илүү олон оронд хэрэглэгддэг аялал жуулчлалын замд зориулсан явган аяллын тэмдэглэгээний олон улсын систем юм.  Тэмдэг, тэмдэглэгээг байгальд болон хот сууринд ашиглах боломжтой.

зураг
 
Зургийг твитерээс ашиглав

Ингэснээр Монгол Улс энэхүү системийг ашигладаг Бразил, Украин, Хорват зэрэг орнуудын нэг болох аж. Уг арга хэмжээний нэг хэсэг нь Монгол дахь алхалтын маршрут болох “Зайсангийн ам, Дугуй цагаан чиглэлийн явган алхалтын зам”-ын тэмдэглэгээнд анхны тэмдэг байршуулсан явдал байв. Монгол Улс 2023 оныг аялал жуулчлалын жил болгон зарласан бөгөөд явган аяллын замуудыг сайтар тохижуулах нь орон нутгийн явган аялагчдыг татах чухал ач холбогдолтойг онцолсон юм. 

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил "Монголын явган аяллын тэмдэглэгээг бий болгоход Чехүүд тусалж байна. Дэлхийн хамгийн эртний дархан цаазат газарт бид өнөөдөр Монголын явган аялагчдын холбоотой гэрээ байгуулсан" хэмээв.

2019 оноос Монголын явган алхалтын холбоо нь монгол орны явган алхалтын зам, маршрутыг тэмдэглэгээжүүлэх, тэр дундаа олон улсын явган алхалтын замын тэмдэг, тэмдэглэгээг нэвтрүүлэх чиглэлд судалгаа хийж, БНЧУ-ын ЭСЯ-аар дамжуулан олон улсын стандартын нарийвчилсан судалгааг хийж, төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцож, хамтран ажиллаж иржээ.

зураг
 
Зургийг твитерээс ашиглав
зураг
 
Зургийг твитерээс ашиглав

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [185.14.233.79] 2023/6/30
Baigalaa hairlaj alhah aylah zamiigbtemdegjuuleh heregtei
0 | 0 Хариулах
Зочин [185.183.73.205] 2023/6/28
Ёстой хэрэгтэй, төөрч нас барах тохиолдол гараад байгаа шүү богд ууланд
1 | 0 Хариулах
Зочин [77.100.94.240] 2023/6/17
cechiin mundag ymiig huulzdee ha ha
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.34] 2023/6/17
Уулын амуудыг хаасан хашаануудаа буулгахгүй юм уу .хэдхэн хүн эзэмшээд байх уу .
1 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [202.126.89.251] 2023/6/16
Өөрсдөө сэтгээд, өөрсдөө зохиогоод, улсынхаа онцлогт тааруулаад хийж болдоггүй юм уу?
3 | 0 Хариулах
Зочин [185.183.73.205] 2023/6/28
Авто замын тэмдэг шиг олон улсын стандартаа дагаж бгаа нь зөв. Өөрсдийн онцлогтоо тохируулаад авто замын тэмдгээ хийгээд хөмөрсөн тогоондоо суулдаа бадмаа
1 | 0 Хариулах
Урт хугацааны 17 зорилтот муу ёрын хөтөлбөр 😈 [85.52.215.108] 2023/6/16
Их юм болж дээ😤
2 | 0 Хариулах
Зочин [185.183.73.205] 2023/6/28
Их хэрэгтэй юм болж, хүний амь аварна. Аялал жуулчлал хөгжинө оркоо
2 | 0 Хариулах
s [122.201.21.60] 2023/6/16
haha Dugui tsagaan ruu alhahad temdeg temdeglegee ymar padlii bnaa hahah
0 | 0 Хариулах
Зочин [185.183.73.205] 2023/6/28
Ганц дугй цагаанаар зогсохгүй байлгүй дээ
1 | 0 Хариулах
Ким [82.208.25.194] 2023/6/16
Сайн байна. Гоё мэдээ байна. Бүгдэрээ байгальд сайхан алхацхаая.
2 | 0 Хариулах
Зочин [103.229.122.174] 2023/6/16
Дөмөгхөн дизайнер байдаггүй юм манайд, дандаа гаднаас хуулж хулхидаж бх юм
1 | 0 Хариулах
Зочин [185.183.73.205] 2023/6/28
Ганц дизайны ажил гэж харалган харж болохгүй л дээ өргөн сэтгэ хөгшөө
1 | 0 Хариулах
Зочин [92.77.74.64] 2023/6/16
soliotoi zalhuu novshnuud ve. uursduu setgeech ee
0 | 0 Хариулах
Зочин [185.183.73.205] 2023/6/28
Чи өөрөө сэтгээч, юу хийсэн амьтан бэ? сэтгэж чадахгүй жавьжаараа шүлс сагуулсан амьсгаа вэ
0 | 0 Хариулах
Hiz [112.72.8.243] 2023/6/16
Öörsdöö temdeglegee hiij chaddagguiee
7 | 0 Хариулах