Өвөр Гүнтийн замыг хатуу хучилттай болгож байгаа юм байна.
Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газраас тодруулахад "Гүнтийн давааны замыг 2017 онд барьсан. Эхний ээлжид өвөр Гүнтийн замыг хатуу хучилттай болгож байна. Өнгөрсөн жил уг замын нэг хэсгийг хатуу хучилттай болгосон. Энэ жил үргэлжлүүлээд 500 метр орчим замыг хатуу хучилттай болгож байгаа юм.
Өнгөрсөн жилийнхтэйгээ нийлээд нэг километр орчим замыг хатуу хучилттай болгож байна. Хатуу хучилттай хэсэг нь хоёр урсгалтай зорчих хэсэг. Замын голоор тусгаарласан цагаан шугам, тэмдэглэгээг хийнэ, хатуу хучилтын зузаан нь 5 см. Гүнтийн замын хөрс нь хатуу, сайн учир суурь дэвсэхгүйгээр асфальт тавьж байна.
Өвөр Гүнтийн зам дөрвөн урсгалтай өргөн. Үүнээс хоёр урсгалыг нь хатуу хучилттай болгож байгаа юм. Хүйтний улиралд болон халтиргаатай үед хатуу хучилттай хоёр урсгалын зах хэсгийн шороон замаар явах нь аюулгүй. Тиймээс үлдээсэн.
Замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөртөө дуусгахаар ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Ар Гүнт Сонгинохайрхан, өвөр Гүнт нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!