Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хосоороо ХАЙНАНЬ аялах урамшууллын ээлжит эзэд тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 6 сарын 14
Сурталчилгаа

Жил бүр Худалдаа, хөгжлийн банкнаас зохион байгуулдаг Хуримтлалтай Монгол аян үргэлжилсээр байна. Энэ удаагийн аянаараа сар бүр ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээг ашиглан хадгаламжаа нэмэгдүүлсэн 20 харилцагчаа шалгаруулан урамшуулж байгаа юм. Тэгвэл аяны хоёр дахь сарын урамшууллын эзэд тодорч, урамшууллаа хүлээн авлаа.

Ч.Отгонсүрэн  /Хосоороо Хайнань аялах супер урамшууллын эзэн Ч.Одбаярын дүү/

зураг
 

Манай гэр бүл 2015 оноос хойш ХХБ-аар үйлчлүүлж байгаа. Саяхан онлайн банканд шинэ цэс нэмэгдсэн байгааг анзааран, сошиалаар мэдээлэл аваад Хялбар хуримтлал үйлчилгээнд бүртгүүлсэн. Би жишээ нь, хариултаа хадгалъя гэдгийг нь сонгоод задгай мөнгөө хуримтлуулдаг. Ер нь хүнд гэнэтийн ямар ч зүйл тохиолдож болно. Тиймээс эрсдэлээ өөрөө урьдаас тооцоолон бэлтгэлтэй байх нь зөв гэж боддог. Бусад хүмүүсийг ч бас хуримтлуулж сураасай, хялбар үйлчилгээг ашиглаарай гэж уриалж байна. Дүү маань хуримтлуулсныхаа төлөө ингээд супер ялагч болоод ХАЙНАНЬ явах болсонд нь үнэхээр их баяртай байна. Мөн энэ боломжийг бүрдүүлж өгсөн Худалдаа, хөгжлийн банкны хамт олонд чин сэтгэлээсээ ахин дахин талархлаа илэрхийлье.

Ө.Золбоо /300,000 төгрөгийн хадгаламжийн урамшууллын эзэн З.Тэмүүлийн ээж/

зураг
 

Би нэлээн хэдэн жилийн өмнөөс ХХБ-аар үйлчлүүлж, хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээлгэсэн. Төрсөн өдөр болон бусад тэмдэглэлт баяр, хүүхдийн сар бүр олгодог 100,000₮ зэргийг тухайн хуримтлал руу нь боломжоороо хийдэг. Хуримтлалтай Монгол аянд өмнө нь өөрийн хадгаламжийн данснаасаа азтан болж байлаа. Харин энэ удаа хүүхдийнхээ хадгаламжаар азтан боллоо. Үнэхээр одоо болтол итгэхгүй л байгаад байна. Манай гэр бүл хоёр дахь удаагаа шалгарлаа шүү дээ. Шударга сайхан зохион байгуулсан Худалдаа, хөгжлийн банкныхаа хамт олонд баярлалаа. Хүүхдийнхээ ирээдүйн боловсролд хадгаламжийг нь зориулна.

Энэхүү урамшуулалт аян маань 8-р сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Харилцагч та ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээг ашиглан хугацаатай хадгаламждаа сарын турш хуримтлуулсан 100,000₮ тутамдаа урамшууллын 1 эрх авах юм. Тодруулбал, харилцагч та 100,000₮-өө заавал нэг дор хийх шаардлагагүй. Харин ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээг ашиглан тухайн сард хуримтлуулсан нийт дүн 100,000₮  болоход л та урамшуулалд хамрагдах 1 эрхтэй болно. Мэдээж сарын нийлбэр дүн 200,000 төгрөг бол 2 эрх гэх мэтчилэн нэмэгдээд явах юм.

зураг
 

Харилцагч Та бүхэн ХХБ-ны салбар болон TDB Online аппликэйшн, etdbm.mn цахим сувгаар дамжуулан ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээнд бүртгүүлээд л автоматаар хуримтлалаа  нэмэгдүүлж, сар бүр хосоороо ХАЙНАНЬ АЯЛАХ эрхийн эзэн болоорой.

ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.