"Долдугаар сарын 1-нээс өмнө НДЕГ-ын сайтад хандан ахмадууд тэтгэврээ хэрхэн нэмэгдэхийг харах боломжтой болно"
Тэтгэврийн зөрүү болон нэмэгдлийн талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Итгэлцүүр гэдэг нь тэтгэвэр тооцсон өмнөх үеийн цалин хөлсний хэмжээг одоогийн цалин хөлсний түвшинд шилжүүлэх үзүүлэлт.
Тэтгэвэрт хамгийн өндөр цалин авсан таван жилээ сонгодог. Тэтгэврийг инфляцтай уялдуулж жил бүр нэмээгүйгээс тэтгэврийн зөрүү үүссэн.
Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр бодоход 200 тэрбум төгрөг шаардлагатай.
Монгол Улсын нийт 481,000 тэтгэвэр авагчдын 165,000-ынх нь нэмэгдэнэ.
Итгэлцүүрээр тэтгэвэр нэмэгдэхгүй хүмүүс:
- Архиваас 161,000 хүний цалин тэтгэврийн мэдээлэл олдохгүй байгаа.
- Сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлийг бага хэмжээгээр төлсөн хүмүүс
- Ажилласан жилийнхээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлсөн 608,000 хүн. Энэ хүрээнд 38 тэрбум төгрөг төлсөн ч одоо хоёр их наяд төгрөгийг тэтгэвэр болгоод авсан.
- Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг 2015 онд батлагдсан. Энэ хуулийн дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, тэтгэврээ тогтоолгосон хүн.
- Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөн тэтгэврээ тогтоолгосон бол итгэлцүүрээр нэмэгдэхгүй.
Тэтгэврийг 10% нэмэхээр 400 орчим тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулж байна. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр 10% нэмэгдэнэ. Хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэвэр авдаггүй 6,000 орчим хүн бий. Эдгээр хүний халамжийн тэтгэмж нэмэгдэнэ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
