Баянзүрх дүүргийн 39-р хороо буюу Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсэд цоо шинээр сүндэрлэн босож буй Unique Residence орон сууцны хороолол нь нийт 560 айлын зориулалтаар баригдаж байгаа бөгөөд нийт 4 блоктой. 2024 оны эхний хагаст эхний блок ашиглалтад орох ба тус төслийг Анаво констракшн ХХК хэрэгжүүлж байгаа аж.
Анаво ХХК нь 2021 оноос хойш бие даан үйл ажиллагаагаа явуулж байгаа ба хувийн болоод амины орон сууцнуудыг чанарын өндөр түвшинд амжилттай гүйцэтгэж дуусгасан чадварлаг хамт олноор бүрдсэн барилгын салбарын отгон компаниудын нэг юм. Төслийн гүйцэтгэгч компаниар олон жилийн туршлагатай Цамхаг метр констракшн ХХК, Эхлэл шинэчлэл прожект ХХК нар ажиллаж байна.
Unique residence төслийн хувьд оршин суугчдын амралтын бүс, хүүхдийн тоглоомын талбай бүхий ногоон байгууламжийг автомашины хөдөлгөөнөөс тусдаа шийдэж өгснөөрөө онцлогтойгоос гадна сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээний газартай ойрхон, зөв зохион байгуулалттай 2-3 өрөө байрны сонголттой.
Барилгын хийцийн хувьд бүрэн цутгамал хийц, металл фасад, ухаалаг гэрийн домофон систем, 24цагийн харуул хамгаалалт бүхий орчин үеийн шинэлэг шийдэл бүхий газар хөдлөлтийн 8баллд тэсвэртэй чанартай орон сууц болох юм. Мөн түүнчлэн хотын шинэ суурьшлын бүсэд баригдаж байгаа тул ирээдүйд өсөн нэмэгдэх үнэ цэнийг танд олгох болно.
Төлөлтийн нөхцөлөөс хамааран та урьдчилгаа төлбөрөө бартераар төлөх боломжтой ба М.кв-ийн үнэ 2,290,000-2,890,000 хооронд захиалга авч байгаа юм.
Уншигч та бүхэн UNIQUE RESIDENCE төслийн хамт олонтой холбогдохыг хүсвэл 7768-7700, 9094-7700, 9092-7700 дугаараар холбогдоорой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!