Хүний нөөцийн цогц платформ болох Nito нь ажилтнууддаа ээлтэй, эерэг соёлыг дэлгэрүүлэгч компаниудыг шалгаруулдаг “Good Workplace Awards” арга хэмжээг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээ нь “Talent Retention - for Business & Economic Development and the SDGs" буюу “Ажилтнуудаа тогтвор, суурьшилтай ажиллуулах нь бизнес болон эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх вэ?” нэрийн доор явагдаж салбар, салбарын манлайлагчид чууллаа.
Мөн энэ үеэр Nito нь ажилтнуудын санхүүгийн хэрэгцээг илүү уян хатан байдлаар шийдэж, “өдөр бүр цалингаа авах боломжийг олгох” нэгэн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан нь NitoPay аппликейшн байлаа. NitoPay нь "Financial Wellness" аппликейшн бөгөөд ажилтнууд цалингаа сардаа 1-2 удаа авдаг тогтсон системийг халж, цалингаа хүссэн цагтаа авах боломжийг олгодгоороо давуу талтай юм. Ингэхдээ, ХУР систем, зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл шаардахгүй бөгөөд хүү шимтгэл, эргэн төлөлт байхгүйгээрээ онцлогтой.
Ийм төрлийн ажилтнууддаа ээлтэй, тэднийг сэтгэл хангалуун, санаа зовох зүйлгүй ажиллуулах нөхцөлийг бий болгон, халамжлах систем урьд хожид Монголд байгаагүй бөгөөд Монголын финтекийн салбарт нэгэн шинэ хуудсыг нээж ажилтан болон ажил олгогч хоёр талд аль алинд нь ашиг тусаа өгөх, хүний нөөцийн салбарын хувьсгал гэж хэлж болох юм.
Мөн эвентийн үеэр "Хүний нөөц ба тогтвортой хөгжил", Хүний нөөц ба бизнесийн өсөлт", Бизнесийн өсөлт ба эдийн засгийн хөгжил" зэрэг сонирхолтой сэдвүүдээр 3 блок үргэлжилж өдрийн төгсгөлд ажилтнууддаа ээлтэй, шилдэг ажил олгогчдыг шалгарууллаа. Ажилтнуудынхаа карьер, эрүүл мэнд, гэр бүл, сэтгэл ханамж, цалин урамшуулал, ажиллах нөхцөл орчин, соёл, ажил амьдралын тэнцвэрт байдалд чиглэсэн ямар үр дүнтэй бодлого санаачилга хэрэгжүүлсэн зэрэг орчин үеийн гол шалгууруудад үндэслэн шалгаруулсан бөгөөд ялагчдыг олон улсын болон төрийн бус байгууллагуудын экспертүүдээс бүрдсэн бие даасан, хараат бус шүүгчдийн бүрэлдэхүүн тодруулсан гэдгээрээ онцлогтой.
1. Diversity & Inclusivity буюу Тэгш хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэгч шилдэг ажил олгогчоор - Thiess Mongolia
2. Promoting Health буюу Эрүүл мэндийг дэмжигч шилдэг ажил олгогчоор - Долоонболдог ХХК буюу Киченоол ХХК
3. Career Development буюу Карьерын хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогчоор - Central Express CVS (CU Mongolia)
4. Family Supportive буюу Гэр бүлд ээлтэй шилдэг ажил олгогчоор - Монцемент Билдинг Материалс ХХК
5. Best for Youth буюу Залуучуудад ээлтэй шилдэг ажил олгогчоор - Оптимал Эн Макс ХХК (Habido)
6. Best Culture буюу Шилдэг соёл бүхий ажил олгогчоор - КоллПро ХХК
7. Best Training буюу Сургалт хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогчоор - Монголын финтек групп ХК (Hipay)
8. Best Career Progression for Women буюу Эмэгтэйчүүдийн карьерын өсөлтийг дэмжигч шилдэг ажил олгогч - Мастер групп.
9. Employer Branding буюу Ажил олгогчийн шилдэг брэндээр - Таван Богд Трейд ХХК
10. Best Benefits буюу Шилдэг урамшуулалт ажил олгогчоор - Скайхайпермаркет ХХК
11. Good Workplace with the Best Leadership in HR Policy буюу Хүний нөөцийн бодлогоор манлайлагч шилдэг ажил олгогчоор - Мөнгөн Гүүр Эмнэлэг
12. Good Workplace with Innovative Management буюу Инновацлаг менежментээр манлайлагч шилдэг ажил олгогчоор - UB Cab
13. Good Workplace with Flexibilty" буюу "Уян хатан ажлыг дэмжигч шилдэг ажил олгогчоор - AND Global
зэрэг байгууллагууд шалгарсан бөгөөд “Good Workplace Awards” 2023 нь цар хүрээ, ач холбогдлын хувьд өнгөрсөн жилийн үйл ажиллагаа, чуулгантай харьцуулахад илүү өргөн цар хүрээнд, амжилттайгаар зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааны үеэр 500 гаруй компанийн төлөөлөл 1400 гаруй зочид, төлөөлөгчид ирсэн байна.
Мөн та ажилтнууд болон байгууллагадаа NitoPay үйлчилгээг сонирхож байгаа бол www.nitopay.mn-ээс дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм шүү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!