"Автомашингүй өдөр" арга хэмжээ өнөөдөр болж байна.
Иймд хотын төв хэсгийн замын хөдөлгөөнийг өглөөний 06:00 цагаас эхлэн бүрэн хаалаа. Мөн өнөөдөр "Улаанбаатар Марафон-2023" олон улсын гүйлт болно.
Гүйлтийн үеэр Баруун дөрвөн замын уулзвараас зүүн дөрвөн замын уулзвар хүртэл 18:00 цаг хүртэл автомашин явуулахгүй бөгөөд
Төв замаар өнөөдөр тээврийн хэрэгсэл явуулахгүй тул нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно.
Тодруулбал Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа нийтийн тээврийн 40 чиглэлийн 439 автобусны маршрутад өнөөдрийн 19:00 цаг хүртэл өөрчлөлт орох юм.
Т2: Таван шар-Ботаник, Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон", Ч63-Б чиглэлийн троллейбус явахгүй, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан”, Ч:29Б “Зүүн дөрвөн зам- Сансар-Вокзал" чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ зогсоно.
Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явна.
Хойноос урагш болон урдаас хойш явах чиглэлийн автобуснууд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж 18:00 цагаас хойш хэвийн горимд шилжинэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!