ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн Байгаль Орчны Газар 30.6 сая төгрөгийн үнэлгээ бүхий 20 минжтэй гэж тоолуулжээ

Н.Урантулга, iKon.mn
2023 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар

Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллогын нэгдсэн дүнгээр нийт 4.8 тэрбум /дөрвөн их наяд найман зуун гучин есөн тэрбум, хоёр зуун тавин есөн сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийн эд хөрөнгө бүртгэгджээ.

Энэ удаагийн үзлэг тооллогод нийслэлийн өмчийн оролцоотой 821 байгууллага хамрагдсан байна. Тухайлбал 271 цэцэрлэг, 140 сургууль, 28 эрүүл мэндийн байгууллага, 129 өрхийн эмнэлэг, 151 төсөвт байгууллага, 93 үйлдвэрийн газар болон нийслэлийн өмчийн оролцоотой 9 хуулийн этгээд байгаа аж.

Нийслэлийн өмчийн тооллогын нэгтгэлийг товч танилцуулбал, барилга байгууламжийн нийт дүн 2.03 их наяд төгрөг.

Нийслэлийн өмчит 324 байгууллагад 2,709 тээврийн хэрэгсэл тоологджээ.

Түүнчлэн 582 худаг, цэвэр усны цооног, услалтын долоон систем байна.

Нийслэлийн орон сууцны корпорац болон нийтийн тээврийн балансад 6 нэрийн оюуны өмч бүртгэлтэй байгаа бол нийслэлийн хэмжээнд 990 нэрийн түүх соёлын дурсгалт зүйлтэй.

Нийслэлийн Байгаль Орчны Газар/НБОГ/ 30.6 сая төгрөгийн үнэлгээ бүхий 20 минжтэй гэж тоолуулжээ. Энэ нь нийслэлийн үндсэн сүргийн дансанд бүртгэлтэй байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.219.216] 2023/6/4
Минжээ хүн бүр хамгаалж байх ёостой шүү
0 | 0 Хариулах
shaa [66.181.180.32] 2023/6/3
0,yuuch bhguishde,
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.33] 2023/6/3
Энэ минжнүүд хэр зэрэг нутагшиж байгаа юм бол доо. Германаас авчирлаа , Туул голын эхэнд нутагшуулна гээд байсан минжнүүд мөн юм боловуу? Мэдээлэл огт байхгүй, үржиж өсөж байгаа эсэх нь ч сонсогдохгүй юм. Ямар ч байсан хориод нь байх нь байгаа юм байна.Байгаль орчиндоо , голын урсацандаа нэмэр болох найдлага байгаа , юм уу үгүй юм уу. Мэдээлэл гарахгүй байгааг бодоход тааруухан байгаа юм болов уу л гэж бодохоос хэтрэхгүй юм даа.
0 | 0 Хариулах
багш [66.181.188.12] 2023/6/3
Нилээн олон жилийн өмнө Туул голд нутагшууллаа гэж мэдээлсэн. Хөөрхий энэ амьтан чинь усны урсацыг нэмэгдүүлдэг ажилтай сүрхий амьтан гэж сонссон. юу болж байгаа юм болдоо.
0 | 0 Хариулах
Surgaaliar ariusna [202.126.88.163] 2023/6/2
Huurhun
1 | 0 Хариулах
pee [202.55.191.130] 2023/6/2
Gehdee Niisleliin nutagt bish Mungunmorit erdene sumuudiin nutagt amidarch baigaashd
0 | 0 Хариулах