Өнөө цагийн барилгын салбарт бүтээн байгуулалтын төсөл, чанар, хийцээрээ түүчээлж буй “Эй Жи Жи Эс” ХХК олон улсын гурван стандартыг нэвтрүүллээ. Ингэснээр Монголдоо нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж буй барилгын анхдагч компани болж байна.
Тодруулбал, “Хан төгөл” амины сууцны төсөл болон “Грийн гарден резиденс” орон сууцны төслийн захиалагч болох “Эй Жи Жи Эс” ХХК нь нэгдсэн менежментийн тогтолцооны гурван стандартыг амжилттай баталгаажуулж Монгол улсын “МонСертф” ХХК болон Бүгд Найрамдах Франц Улсын Афнор группээс олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээг хүлээн авлаа.
Монсертф ХХК нь 97 жилийн туршлагатай Францын стандартчиллын системийн төв Афнор /AFNOR/ групптэй 2017 оноос хамтран ажиллаж байгаа юм.
Олон улсын стандартыг хангасан гурван гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа 2023 оны тавдугаар сарын 23-ны өдөр Монгол дахь Франц Улсын Элчин сайдын яаманд ёслол төгөлдөр боллоо. Чанарын гэрчилгээг Бүгд Найрамдах Франц улсаас Монгол улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт эрхэмсэг ноён Себастиен Сүрүн гардуулсан юм. Тэрбээр компанийн хамт олонд баяр хүргэн, ажлын амжилт хүсээд Монгол Францын найрамдалт харилцаа цаашид эдийн засгийн түвшинд өргөжин тэлж буйд талархаж буйгаа онцоллоо.
Дээрх нэгдсэн менежментийн тогтолцооны 3 стандартыг нэвтрүүлснээр салбартаа чанартай төсөл хэрэгжүүлэгч хэмээн тодорхойлогдож, үйлчлүүлэгч, худалдан авагч төдийгүй байгууллагынхаа боловсон хүчний эрүүл орчин, аюулгүй байдлыг хангасан, итгэл даахуйц компани гэдгийг олон улсын түвшинд баталж буй юм.
“Эй Жи Жи Эс” ХХК-ийн нэвтрүүлээд буй олон улсын стандартын мэдээлэл:
ISO 9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
Энэхүү олон улсын стандарт нь:
ISO 14001:2015 БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
Энэхүү олон улсын стандарт нь байгууллагад мөрдөгдөх хууль эрх зүйн болон бусад шаардлагууд, байгаль орчны онцгой асуудлуудын талаарх мэдээллийг тусгасан бодлого, зорилгыг боловсруулах ба хэрэгжүүлэх бололцоо бүхий байгаль орчны менежментийн тогтолцооны шаардлагуудыг тогтооно.
Энэ стандартыг байгууллага өөрөө байгаль орчны асуудлуудаа хянах ба нөлөөлж чадахаа тодорхойлоход хэрэглэдэг.
ISO 45001:2018 ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
“Эй Жи Жи Эс” ХХК энэхүү стандартыг 2022 онд авч байв. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын үнэлгээний цуврал (ХЭМАБ) бүхий энэхүү олон улсын стандартад ААН байгууллагуудад зориулсан хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал (ХЭМАБ)-тай холбоотой өөрсдийн эрсдэлийг хянаж, үйл ажиллагаагаа сайжруулах боломжийг бүрдүүлэх ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны шаардлагыг тогтоосон.
Эй Жи Жи Эс ХХК нь “Хан Төгөл” тансаг зэрэглэлийн амины орон сууцны хотхон болон “Green Garden Residence” орон сууцны хотхон зэргийг бүтээн байгуулж байна.
GREEN GARDEN RESIDENCE / ГЭРТЭЭ ЖАРГАЛТАЙ ГРИЙН ГАРДЕН РЕЗИДЕНС
Борлуулалтын алба: 7011-1101
Вэбсайт: www.greengardenresidence.mn
Фэйсбүүк: Green Garden Residence
ХАН ТӨГӨЛ ХОТХОН / ГЭР БҮЛ БҮХНЭЭС ЭРХЭМ
Борлуулалтын алба: 7000-0007
Вэбсайт: www.khantugul.mn
Фэйсбүүк: Хан Төгөл Хотхон
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!