• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

2 жил, 200 салбар

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 6 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Friendly, Fresh, Fun буюу нөхөрсөг, шинэлэг, зугаатай гэсэн зарчмуудыг өдөр тутмын үйлчилгээндээ баримталдаг GS25 ая тухтай дэлгүүрийн мастер франчайз үйлчилгээг Монголд амжилттайгаар нутагшуулсан “Дижитал Концепт” ХХК, Жигжидэд 200 дахь салбараа нээлээ. Тун удахгүй Багануур хотод салбараа нээхээр зэхэж буй GS25 нь, хоёр жилийн ойн баяраараа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын амьдралд шинэ хэмнэлийг нэмэхийн сацуу зуны эхний өдөр 200 дахь салбараа нээж энгийн харилцааны соёлыг өдөр тутамдаа дэлгэрүүлэн өв соёл,  зөв  харилцаа, зөв стандартыг баримтлан үйл ажиллагаагаа  улам өргөжүүлж байгааг дуулгахад таатай байна.

Өнөөгийн хурдацтай хөгжиж буй ертөнцөд өрнөх бидний амьдралын завгүй хэмнэлд хамгийн ойр, цаг хэмнэх, ая тухтай, найрсаг, хурдан шуурхай үйлчилгээний газрууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ази тивийн иргэдэд өдөр тутмын амьдралд тав тух болж томоохон нөлөө үзүүлж буй сүлжээ дэлгүүрүүдийн нэг нь GS25 юм. Монгол дахь GS25 салбар дэлгүүр нь өнөөгийн нийгмийн харилцаанд дутагдсаар байгаа зөв соёл, харилцаа болон стандартыг анхлан таниулж оруулж ирж байгаа нь энгийн харилцааны соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй нэмэр болж байгаа билээ.

зураг
 

Өнөөдрийн байдлаар нийт 200 салбар дэлгүүртэй болж өргөжсөнөөр дотооддоо 2500+ ажлын байр бий болгоод байна. Нийт 2 жилийн хугацаанд GS25 дэлгүүр нь хот хөдөө үйл ажиллагаа явуулж буй дотоодын үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, шууд бусаар 2500+ ажлын байрыг шинээр бий болгохын зэрэгцээ нийт 478 нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж байна.

Олон улсад ая тухтай байдал болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтээрээ 33 жилийн туршлага хуримтлуулсан GS Retail компанийн туршлага дээр үндэслэн “Дижитал Концепт” ХХК нь GS25 дэлгүүрээр дамжуулан Монгол дахь дотоодын үйлдвэрлэгчдийг олон улсын чанар, баталгаатай орц жор болон дэвшилтэт технологийн дагуу олон шинэ бүтээгдэхүүнийг хамтдаа хөгжүүлж үйлдвэрлэхэд сурган, хамтран ажиллаж байна.

зураг
 

GS25 дэлгүүрийн ханган нийлүүлэгч дотоодын олон компаниудын хөгжлийн жишээнээс энэхүү шинэлэг хамтралын бахдам үр дүнг харж болно. Жишээ нь “Дүүрэн Фүүд” ХХК анх 2021 онд GS25 дэлгүүрийн ханган нийлүүлэгч болж онигири, кимбаб гэсэн нэрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж хамтын ажиллагааг эхлүүлж байсан бол өнөөдөр 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг, үйл ажиллагаа нь өргөжин тэлсэн өөрийн гэсэн маркетингийн албатай томоохон компани болж өргөжсөн түүхтэй. Мөн “Рояал Грилл Хаус” ХХК, “Жодоо Мод” ХХК гэх компаниудын ажилчдын тоо бидэнтэй анх хамтарч ажиллаж эхэлсэн үеэс 5 дахин өсөж хамтдаа 20+ нэр төрлийн бүтээгдэхүүнийг хамтдаа хөгжүүлсэн байна.

зураг
 
зураг
 

GS25 нь дотоодын олон төрлийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажилласнаар өдөр тутамд эрүүл хоол, хүнсийг тасралтгүй үргэлжлэх, найдвартай дэд бүтцээрээ дамжуулан хэрэглэгчдэдээ түгээн эх орныхоо эдийн засагт өөрсдийн хувь нэмрийг оруулсаар байна. Дотоодын үйлдвэрлэгч компаниудын хөгжлийг дэмжин ажиллах болон хөдөө аж ахуйг дэмжихийн сацуу GS25 нь өөрсдийн ажилтнуудад соёлыг түгээх, найрсаг ажлын нөхцөл хамт олныг бүрдүүлэх нь компанийн үндэс суурь гэж үздэг. Тус компани нь ажилчдынхаа эрүүл мэнд, сайн сайхны төлөөх сургалт хөтөлбөрийг хэрэгжүүлж, карьераа хөгжүүлэх боломжийг олгон, ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангахад туслах зэрэг ажилчдын хөгжлийн хөтөлбөрт анхаарлаа хандуулдаг. Өөрийн ажилчдаа үнэлж, тэдний сайн сайхан байдлыг дэмжсэнээр ажилтнууд ажлын байран дээрээ олон нийттэй харилцах харилцаанд нь эергээр нөлөөлж, ажлын соёлыг бий болгодог гэдгийг бид өдөр тутамдаа GS25 дэлгүүрээр үйлчлүүлэхдээ мэдэрдэг.

GS25 дэлгүүр хэрэглэгч та бүхэнд 7000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг санал болгодог ба өнгөрсөн жил 1 насны төрсөн өдрөөрөө 1+1 урамшуулалт хөтөлбөрөөр 31,600+ ширхэг бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч та бүхэнд бэлэг болгон хүргэсэн бол энэ жил тэд 2 жилийн ойн баяраа 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2+2 урамшуулалт хөтөлбөрийг та бүхэнд хүргэсэн билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.