ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын стандарт батлагдах анхны эх үүсвэр нь 1990 онд Их Британийн худалдаа аж үйлдвэрийн яамнаас батлан гаргасан BS7799 Code of Practice бичиг баримт юм. Энэхүү бичиг баримт нь эцэстээ ISO стандарт болон батлагдсан нь өнөөгийн ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандарт юм.
Цахим техник, дижитал технологийн хурдацтай хөгжлийн энэ үед энэхүү олон улсын стандартын хэрэгцээ шаардлага өндрөөр үнэлэгдэж, Олон улсын стандартын байгууллагын судалгаагаар менежментийн тогтолцооны стандартууд дотроо дэлхийн хэмжээнд сүүлийн жилүүдэд нэвтрүүлэлт, олголтоороо 3-р байрт орж ирсэн байна.
Монгол улсын хувьд ч мөн адил энэ асуудалд анхаарч Кибер аюулгүй байдлын хуулийг 2022 оны 5-р сараас мөрдөж эхэлсэн.
Цахим техник, дижитал технологи нь өнөөгийн завгүй амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон энэ үед цахим мэдээллийн аюулгүй байдал, нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг хангах нь улс орны хувьд ч, байгууллагын хувьд ч, хувь хүний хувьд ч чухал сорилт болсоор байна.
“Дижитал Информэйшн” ХХК-ийн итгэмжлэлийг Монгол улсын шадар сайдын харьяа Үндэсний итгэмжлэлийн төв хийж гүйцэтгэсэн ба энэхүү алхам нь Үндэсний итгэмжлэлийн төв өөрөө Олон улсын итгэмжлэлийн форум байгууллагад (IAF) итгэмжлэгдэх, улмаар Монгол улсын мэдээллийн аюулгүй байдлын баталгаажуулалт нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх их ажлын бэлтгэл болж байгаагаар өндөр ач холбогдолтой юм.
Цаашдаа ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажуулалтын байгууллагууд үүсэж бий болох суурийг хангаж байгаагаараа энэхүү итгэмжлэл нь Монгол улсын мэдээллийн аюулгүй байдлын салбарын хөгжилд түүхэн чухал үйл явдал юм.
Олон улсын итгэмжлэлийн форум (IAF) нь эгнээндээ 100 гаран орныг нэгтгэсэн итгэмжлэл, баталгаажуулалтын дэлхийн хэмжээний дээд байгууллага бөгөөд IAF-ийн нэг зорилго нь итгэмжлэлийн байгууллагын гишүүдийн хооронд бизнес болон үйлчлүүлэгчдэд учрах эрсдэлийг бууруулж, олон талт хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийн хүрээнд үйлчлүүлэгч байгууллагын баталгаажуулалтыг бусад гишүүн улсад хүлээн зөвшөөрөх явдал юм.
“Дижитал Информэйшн” ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын баталгаажуулалтын үйлчилгээнээс гадна ISO 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ахлах аудиторын сургалт болон хувь хүн, албан байгууллагуудад зориулсан бусад сургалтуудыг явуулдаг.
“Дижитал Информэйшн” ХХК болон үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.dia.mn цахим хуудаснаас авах эсвэл info@dia.mn хаягаар холбогдоно уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!