Монголын хамгийн өргөн дэд бүтэцтэй Банк бус санхүүгийн байгууллага болох Бэрс Финанс ББСБ нь бяцхан үрсийнхээ төлөө 21 аймагт өнгө сэргээлтийн “АЙМАГТАА ӨНГӨ НЭМЬЕ” нийгмийн хариуцлагын ажлыг 2 дахь жилдээ өрнүүлээд байна.
АЙМАГТАА ӨНГӨ НЭМЬЕ сайн дурын ажил нь 21 аймагт нэгэн зэрэг аймгийн сургууль, цэцэрлэг, хүүхдийн парк зэрэг хүүхдийн тоглох, сурах орчинд зориулан өнгө будаг сэргээх, хуучирч муудсан зүйлсийг шинэчлэн засдаг байна.
Сургууль, цэцэрлэг болон хүүхдийн тоглоомын элэгдлийг 2 жил тутамд шинэчлэн засварлах шаардлагатай байдаг ч тэр болгон сольж чаддаггүй. Тиймээс аймаг, улсын хэмжээнд өнгө үзэмж, аюулгүй байдлын ажил хамгийн эхэнд яригддаг тул тус байгууллага нь жил бүр санаачлан хэрэгжүүлж өнгө сэргээлтэд таны ч оролцоо байх боломжтойг үлгэрлэн харуулж байна.
Бэрс Финанс ББСБ нь 17 аймагт 21 салбартай санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Тэд аймагтаа хөгжил нэмэхийг зорьдог ба салбар бүрдээ анхны тусламжийн хайрцаг, номын сан бий болгож аймгийнхаа иргэдийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Жижиг гэлтгүй, өөрсдийн санаачилгаар хүүхэд болон орон нутгийн хэрэгцээнд тулгарч буй асуудлыг ойлгон мэдэрч, нийгэмдээ өнгө нэмж буй “Бэрс Финанс”-ын хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье.
ТА Ч БАС БЯЦХАН ҮРСИЙНХЭЭ ТӨЛӨӨ НЭГДЭЭРЭЙ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!