ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Уранчимэг: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд зориулах ёстой ₮9.5 тэрбумын 40 хувийг хууль бусаар зарцуулсан нь нотлогдсон

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 5 сарын 30
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн өнгөрсөн оны хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын дарга Ц.Уранчимэг өнөөдөр мэдээлэл өглөө. 

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар газар, ой, амьтан, ургамал, ус рашаан ашигласны нөөц зэргээс төлбөрийг төвлөрүүлж буцаад 15-85 хувийг нь байгалийн нөөцөд нь зарцуулах харилцааг зохицуулж байдаг. Нийт орлогын гүйцэтгэлийн 58 хувийг газрын төлбөрийн орлогоос бүрдүүлдэг байна. 

Өнгөрсөн жилийн тухайд хуулийн хэрэгжилт 2021 оны гүйцэтгэлээс 17 хувиар нэмэгдэж, 12.4 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байгаа хэдий ч зохицуулалт алдагдаж, хууль бус зарцуулалт хийгдсэн байна гэдгийг тэрбээр онцолж дараах мэдээллийг өглөө. 

БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын дарга Ц.Уранчимэг "Нийт 12 аймаг, нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд ангиллын зардлын 2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 9.5 тэрбум төгрөгийн 60 хувийг амьтан, ус, газар, ой, ургамлын хэмжээнд үлдсэн 40 хувийг хууль бусаар буюу шатахуун, томилолт, техник тоног төхөөрөмжид зарцуулсан зөрчил гарсан нь нотлогдсон" гэв. 

Уг асуудалтай холбоотойгоор БОАЖЯ-наас бүх 21 аймгийн Байгал орчин аялал жуучлалын газар, аймаг нийслэлийн засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн байна.

Түүнчлэн байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төсвийн зардлын мэдээллийн санг цахим болгосон. Гэвч энэ цахим мэдээллийн санд аймаг, нийслэлээс дүн мэдээг оруулахдаа Засаг даргын түвшинд хянуулаагүй, тухайн шатны иргэдийн хурлын төлөөлөгчид танилцуулаагүй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх гүйцэтгэлийн мэдээг оруулаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн гэдгийг БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын дарга Ц.Уранчимэг хэллээ. 

Хуулийн хэрэгжилтийн хүрээнд 2022 онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг улсын хэмжээнд 239.5 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн боловч жилийн эцэст 223.8 тэрбум төгрөг буюу 93% нь төвлөрчээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
БУРУУ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.254.123.144] 2023/5/31
БОАЖЯ. Муусайн мануухайнууд ~ ажилаа ч хийж чадахгшй, дархан цаазат уулаа идчихсэн, шүгэл үлээчих нэг ш зөв бодолтой ажилчин байхгүй, ьанай яам бүгд шоронд суух ёстой
2 | 0 Хариулах
Зочин [66.181.188.137] 2023/5/30
Харах хандах хүнгүй шахуу зэлүүд газар мод тарьж үхүүлээд бгаа юм биш биз дээ. Хашаа хорооноосоо эхлээд тарь л даа.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.38] 2023/5/30
Аль ч шатны үе үеийн Засаг дарга нар Байгаль орчны салбарын хуулиудыг хэрэгжүүлэх нь байтугай үүсдэг асуудлуудыг тоож авч хэлэлцдэггүй байгаа шүү, ард иргэдэд таалагдаж гэж шавар хөшөө хаалга гэсэн л шаардлагагүй зүйлст хөрөнгө зардаг намчин хөндий толгойтнууд байдаг даа.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.177] 2023/5/30
Мод тарьж байна гэж хэдэн зураг үзүүлчихээд хэдэн арван саяар нь мөнг туугаад байна уу?
3 | 0 Хариулах
Зочин [43.242.243.45] 2023/5/30
Усны нөөцөө аль болох гамнах сэргээх хэрэгтэй. Тогтоол ус нуурууд үүсгэх хэрэгтэй. Иргэн бүр усаа хэмнэж, ногоо, ургамлуудаа борооны усаар услах хэрэгтэй шүү дээ.
2 | 0 Хариулах
Зочин [112.72.6.138] 2023/5/30
СОнин юмдаа. 40 хөн хувь баймааргүй юм. 80 90 хавьцаа л байх ёстой.
2 | 0 Хариулах
Surgaaliar ariusna [202.126.89.63] 2023/5/30
Ihenh Hun ehleed heregtsee huslee biyluulne. Buyn hiivel urt naslana.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.164] 2023/5/30
Орк монголчууд ёс суртахуунгүй учраас монгол хөгжихгүй байгаа юм.
3 | 0 Хариулах