Эрдэнэт хүмүүн, Эх дэлхий, Эрүүл ашгийг эрхэмлэгч ХасБанкны хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны нээлтийн цан цохих ёслол өнөөдөр Монголын Хөрөнгийн Биржид амжилттай болж өнгөрлөө.
Цан цохих ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан, Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, ХасБанкны ТУЗ-ийн дарга Санжай Гүпта, ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав, үндсэн андеррайтер Райнос Инвестмент ҮЦК-ийн дэд захирал Н.Цэвэгмид, туслах андеррайтер Өлзий энд Ко Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон бусад зочид төлөөлөгч, албаны хүмүүс оролцлоо.
ХасБанк олон нийтээс татан төвлөрүүлэх хөрөнгийг үйл ажиллагаагаа өргөтгөхөд зориулах буюу зээлийн болон санхүүгийн түрээсийн багцаа нэмэгдүүлэхэд зарцуулна.
Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч та ХасБанкны хувьцаа эзэмшигч болохыг хүсвэл ipo.xacbank.mn цахим хуудсаар дамжуулан захиалга өгөх боломжтой.
Энэ бол зөвхөн эхлэл.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!